"КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ХАРИЛЦАН АЖИЛЛАГАА, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ" СЭДЭВТ ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ЭХЭЛЛЭЭ

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, цартахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа “Ковид-19 халдварт цартахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургууль энэ сарын 06-08-ны өдрүүдэд манай аймагт явагдана. Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өгсөн цагийн байдал дээр манай аймгийн мэргэжлийн анги нэгтгэлийн албан хаагчид ажиллаж байна.


Дадлага сургуулиар цартахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, хүч хэрэгслийн бэлэн байдлыг үнэлэх, дээшлүүлэх, нэрвэгдэгсдийг эмчлэх, хөл хорио, халдварын сэргийлэлт, хяналтын дэглэм тогтоох зэрэг арга хэмжээ хийгдэх юм.