742 ТӨРИЙН АЛБАН ХААГЧ СОНГУУЛЬ ЗОХИОН ЗОХИОН БАЙГУУЛХАД ОРОЛЦОНО

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийг Сэлэнгэ аймагт нийт 742 төрийн албан хаагч зохион байгуулан оролцох гэж байна.

Тодруулбал аймгийн Сонгуулийн хороонд 9, 17 сумын сонгуулийн хороонд 89, 56 хэсгийн хороонд 494, мэдээлэл технологийн багийн тав, даамал 74, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан 71 нийт 742 төрийн албан хаагч ажиллах юм байна. Мөн сонгуулийн үйл ажиллагаанд аймгийн Цагдаагийн байгууллага, аймгийн Тагнуулын байгууллагын ажилчид хамгаалалт, хяналтад ажиллахаас гадна цар тахалтай холбоотойгоор аймгийн ОБГ, аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид мөн ажиллахаар бэлтгэлээ хангажээ.

Сэлэнгэ аймгийн 13 дугаар тойрогт 4 нам, 4 эвслээс 17, бие дааж дөрөв, нийт 23 нэр дэвшигч СЕХ-нд бүртгүүлж, үнэмлэхээ авчээ. Мөн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтнаар 1032, нэр дэвшигчдийн менежер 16, шадар туслагч 294, ухуулагч 3580, нийт 4942 хүн бүртгүүлж, сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байна. Мөн сонгуулийн сурталчилгаанд ашиглахаар 17 нэр дэвшигч цахим хаяг бүртгүүлж, 1605 тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл аваад байна.