ОНЫ ЭХНИЙ 5 САРД АЛТАНБУЛАГ, СҮХБААТАР БООМТООР 98.9 МЯНГАН ЗОРЧИГЧ НЭВТЭРЧЭЭ

Оны эхний 5 сарын байдлаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг болон Сүхбаатар боомтоор давхардсан тоогоор нийт 98.9 мянган зорчигч хилээр нэвтэрсэн байна.

Дээрх иргэдийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 63.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Эдгээр нийт зорчигчийн 75.4 мянга буюу 76.3 хувь нь монгол иргэд, 23.5 мянга буюу 23.7 хувь нь гадаад иргэд байгаа аж. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хилээр нэвтэрсэн монгол иргэдийн тоо 65.5 хувиар, гадаад иргэдийн тоо 52.4 хувиар тус тус буурчээ. Мөн энэ хугацаанд Монгол-Оросын хилийг хялбарчилсан журмаар хил нэвтрэх эрхийн үнэмлэхээр 5202 хүн зорчсон байна.

Ташрамд дуулгахад, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар боомтоор хил нэвтэрч буй иргэдийн тоо "Ковид-19" цар тахлын улмаас мөн хилийн хорио цээрийн үйл ажиллагаатай холбоотой ийн буурсан байна.