12.00 ЦАГИЙН БАЙДЛААР САНАЛ ӨГӨХ НИЙТ СОНГОГЧДЫН 22.6 ХУВЬ НЬ САНАЛАА ӨГӨӨД БАЙНА

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 12.00 цагийн байдлаар санал өгөх нийт сонгогчдын 22.6 хувь нь саналаа өгөөд байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт сонгуулийн санал өгөх үйл ажиллагаа хэвийн явж байна. Тодруулбал ямар нэгэн будлиан, гомдол, саналгүйгээр хариуцлагатай, тайван, сонгуулийн хууль дүрмийн хүрээнд үргэлжилж байна. Энэхүү 2020 оны УИХ-ын сонгуулийг Сэлэнгэ аймагт нийт 1000 гаруй төрийн албан хаагч зохион байгуулан оролцож байна.