507 СОНГОГЧ ЗӨӨВРИЙН ХАЙРЦГААР САНАЛАА ӨГЛӨӨ

Сэлэнгэ аймагт зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах үйл ажиллагааг өглөөний 08.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл явууллаа. Аймгийн хэмжээнд нийт 517 сонгогч хүсэлтээ гаргаснаас 507 хүний саналыг энэ өдөр авлаа. Үлдсэн 10 иргэнээс санал аваагүй шалтгаан нь хаяган дээрээ байхгүй 1 хүн, сонгуулийн өдөр өөрийн биеэр очиж саналаа өгөх 1 хүн байгаа бөгөөд үлдсэн 8 иргэн эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээнд явсан байна.

Зөөврийн хайрцгаар санал авах байранд ажиллаж байгаа зохион байгуулагчид, иргэний бүртгэл мэдээллийн ажилтан, мэдээлэл технологийн даамал, хамгаалалтад гарч буй цагдаагийн ажилтнууд, байнгын асаргаанд байдаг хэвтрийн өвчтөн, эмчийн магадлагаатай иргэд, мөн дайчилгаанд хамран ажиллаж байгаа, баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, баривчлагдсан, цагдан хоригдсон иргэд саналаа өгдөг байна.