2020 ОНЫ УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД СЭЛЭНГЭ АЙМАГТ МАН-ААС НЭР ДЭВШИГЧ Ж.ЭРДЭНЭБАТ, Ч.УНДРАМ, Д.ӨНӨРБОЛОР ТЭРГҮҮЛЛЭЭ

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 6 дугаар сарын 24-ний өдрийн 22.00 цагт өндөрлөлөө. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт санал авах үйл ажиллагаа хуулийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа. 13 дугаар тойрогт 4 нам, 4 эвслээс 17, бие дааж дөрөв, нийт 23 нэр дэвшигч өрсөлдлөө. 

Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Д.Өнөрболор нар сонгогчдоос авсан саналаараа тэргүүллээ. Дөрөвдүгээрт АН-аас нэр дэвшигч С.Баярцогт, Д.Эрдэнэбат нар жагссан байна.

Аймгийн хэмжээнд 56 хэсгийн хороо ажиллалаа.