СЭЛЭНГЭ НУТГИЙН АВАРГУУД

Үндэсний их баяр наадам дөрөвхөн хоног үлджээ. Их баяр наадмын уур амьсгал энэ жил бага байгаа ч хүчит бөхчүүд гал галдаа бэлтгэлдээ гарч, хурдан хүлгүүдийн уяа жигдэрч, эрхий мэргэн харваачдын маань цэц мэргэн байна. Энэ өдрүүдэд ардын хувьсгалын өлгий Сэлэнгэ нутгийнхаа хүчит бөхчүүд, хурдан хүлгүүд, эрхий мэргэн харваачдын түүүхээс тоймлон та нартаа цувралаар хүргэнэ. Энэ удаа их даншиг наадамд түрүүлж байсан Сэлэнгэ нутгийн аваргуудыг онцоллоо.
1802-1924 ОНУУДАД ДАНШИГ НААДМЫН АВАРГА ЦОЛ ХҮРТСЭН СЭЛЭНГЭ НУТГИЙН БӨХЧҮҮД
ХАЯНГИЙН НАМЖИЛЖАВ АВАРГА - Сэлэнгэ аймгийн Түшээтхан аймгийн Ахай гүний хошуу одоогийн Орхонтуул сумын уугуул. 1803,1804,1805,1817, 1821, 1824, 1832 онуудын их даншиг, 1835, 1836 онуудын бага даншиг наадмуудад түрүүлжээ. 53 насандаа даншиг наадамд түрүүлж байсан үнэнхүү хүчит аварга. Морь уядаг нэртэй уяач байсан тул “Хүлэгч” Намжилжав аварга хэмээн бөхийн түүхнээ бичигдэж үлджээ.
ГЭНДЭН тулгатын ЧОЙДОРОГ АВАРГА- Түшээтхан аймгийн Эрдэнэвангийн хошуу одоогийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын уугуул. 1802,1818 онуудын ар халхын даншиг наадамд түрүүлсэн. Түүний аав Гэндэн Цагааннуурын анхны бөхийн сорилгын багш байжээ. Тэрээр Хужир харуулын занги байсан байна.
ЖАМБЫН ЖАМЬЯН АВАРГА-Түшээтхан аймгийн Баатарвангийн хошуу одоогийн Хүдэр сумын уугуул. 1814, 1816 онуудын даншиг наадамд түрүүлжээ.

Зохиолч, яруу найрагч Т.Доржсүрэн