Жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ
Монгол улсын нийт нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн кадастрын бүртгэлийн асуудлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг сургалтанд ороцогчид авлаа. Кадастр гэдэг бол зөвхөн газрын бүртгэл биш ажээ. Кадастрт бүхий л төрлийн мэдээлэл байхаас гадна тухайн газрын хэмжээ байршлыг тогтоож өгдөг байна. Энэ нь нийгмийн бүхий л салбарт хэрэглэгдэх суурь мэдээлэл болдог. Төр ямар газар нутаг дээр ямар өмч хөрөнгө байрлаж байгааг хардаг бол Шүүх, цагдаа дээрх мэдээллийг ашиглаж шийдвэрээ гаргадаг гэх мэтээр олон талаар ашигладаг. Кадастрын бүртгэлийг мэргэжлийн хүмүүс хийдэг. Энэ бол төрийн нэрийн өмнөөс газар дээр байгаа хувь хүн, төрийн байгууллагын газрыг баталгаажуулж бүртгэдэг ийм тогтолцоо. Үүнд ГХГЗЗГ тогтмол хяналт шалгалт хийж ажилладаг байна.
 
Сэлэнгэ аймгийн хэмжээнд газар дээрээ амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн ажлыг шалгаад хэн ямар бизнес хийж байна. Хэн ямар байрлал дээр байгалийн ямар нөөцийг ашиглаад баялаг бүтээж байна. Энэ хүн тэр талын мэргэжил, туршлагатай юмуу зэргийг шалгаад батлагдвал тухайн бизнесийг нь газартай нь баталгаажуулж өгөх ажлыг ГХГЗЗГ хийдэг. Амиа аргацаасан байдалтай байгаа бизнес эрхлэгчийн бизнесийг яаж томруулах вэ гэдэг зохион байгуулалтыг нь хийх, үйлдвэр болон бизнестэй нь холбож тухайн бизнес эрхлэгчийн зах зээлийг баталгаатай болгох, газрын эрхээр нь дамжуулаад тэнд хөрөнгө оруулалт хийх нөхцлийг бүрдүүлэхийн тулд газар зохион байгуулалын тухайн жилийн төлөвлөгөөг хийж өгч, ИТХ-аар батлуулах ажил мөн тус байгууллагаар хийгддэг. Энэ ажлыг хийснээр тухайн бизнес эрхлэгчийн тэнд баялаг бүтээх чадвар нь улам бүр ихсдэг байна.
 
Энэ бүхнээс хамаарч Сэлэнгэ аймгийн иргэд олон төрөлт эдийн засагтай, өөрсдийгөө аваад явах илүү их чадамжтай болох учиртай. Ийнхүү сумдын удирдлагууд, газрын харилцааны асуудал хариуцсан мэргэжилтнүүд өөрсдийн ажлынхаа ололт амжилт, алдаа дутагдлыг олж харсан, илүү их мэдээллийг авсан сургалтанд хамрагдлааХалх голын ялалтын 75 жилийн ойн арга хэмжээнд оролцох ОХУ-ын оюутан залуусын аяллын багийнхан, аймгийн удирдлагууд энэ сарын 20-ны өдөр аймгийн төв Партизаны талбай дахь жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Тус үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагын газрын орлогч дарга, хурандаа н.Дашзэвэг, аяллын группын Монголын талын холбогч офицер хурандаа н.Амарсайхан нар оролцлоо. ОХУ-ын оюутан залуус энэ сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод очиж Монгол залуустай нэгдэн Халхын гол хүртэл аялалаа үргэлжлүүлэх юм.
 
Монгол, Оросын залуусын хамтарсан олон улсын аялал нь Халхын голын дайны түүхэн ялалтын баатарлаг эзэд болсон Монгол, Оросын дайчдын алдар цууг нэхэн дурсаж мөнхжүүлэх, эх оронч үзэл бодлыг хойч үедээ өвлүүлэх зорилготой. Манай хоёр орны ард түмний харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжиж байгаагийн нэг тод жишээ бол цэргийн салбар. Энэ нь Монгол, Оросын залуучуудын 4-р тойрон аялал, хоёр улсын хамтарсан “Сэлэнгэ 2014” хээрийн сургууль зэргээр тодорхой харагдана. 2004, 2005, 2009 онууд дахь 3 удаагийн тойрон аялал манай эх орны хоймор, ардын хувьсгалын өлгий нутаг Алтанбулагаас эхэлж Халхын гол хүртэл үргэлжилж байсан..
 
 
Энэ удаагийн аялалын билэг дэмдэг нь Эрхүү хот дахь мөнхийн галаас асаасан мөнхөд гэрэлтэх буухиа бамбар бөгөөд энэ бамбарыг Эрхүү, Хиагт, Алтанбулаг, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар, Хэнтий, Дорнод, Халхын гол хүртэл аялуулах эрхэм бөгөөд хариуцлагатай үүрэг хоёр улсын залуусын хамтарсан аялалын багийнханд ноогдож байна. Мөн энэхүү бамбар нь одоогоос 75 жилийн тэртээ Халхын голд болсон нийтийн дайсны эсрэг дайнд халуун амиа алдсан, бүлээн цусаа урсгасан баатарлаг дайчдынхаа гэгээн дурсгалд зориулагдсан юм.
 
Олон улсын аялалын багийнхан Монгол эх орны газар шороо, тусгаар тогтнол, дархан хилийн бүрэн бүтэн байдлын төлөө мөр зэрэгцэн тэмцэж явсан Монгол, Зөвлөлтийн хөвгүүдийн эх оронч үзэл, ариун үйлс, Монголын ард түмний эртний уламжлалт өв соёлоос суралцан хойч үедээ өвлүүлэх үйлсэд хичээл зүтгэл гарган оролцох учиртай.