ОНОЛ, ДАДЛАГА АЖИЛ ХОСОЛСОН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЯВАГДЛАА

Удирдлагын академи бол төрийн байгууллагат ажиллаж байгаа алба хаагчдыг хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн сургалт хөгжлийн үйл ажиллагаагаар чадавхжуулж байгаа сургалтын төв байгууллага юм.


Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Удирдлагын академи хамтран аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд, харъяа агентлагийн хүний нөөцийн ажилтнууд, сумдын ЗДТГ-ын дарга нарыг хамруулсан 2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.


Удирдлагын академийн багш М.Мөнхбаяр, доктор Ж.Алтайбаатар нар “Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр боловсруулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох нь”, “Төрийн захиргааны байгууллагад сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж байгаа өнөөгийн байдал”, “Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй: сургалтын хөтөлбөрийн жишиг загвар”, Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх нь”, “Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөрт үнэлгээ хийх” зэрэг сэдвүүдээр онол, дадлага ажил хосолсон сургалтыг явууж, төрийн албан хаагчдыг чадавхжууллаа.