Олон улсын аяллын IY багийнханыг угтан авлаа

Халх голын ялалтын 75 жилийн ойн арга хэмжээнд оролцох ОХУ-ын оюутан залуус өнөөдөр Алтанбулаг боомтоор дамжин Монгол улсад орж ирлээ. Олон улсын аяллын 5-р багийнханыг Алтанбулаг суманд аймгийн Засаг даргын орлогч Н.Батдоржоор ахлуулсан Сэлэнгэ аймгийн ажлын хэсэг БХЯ-ны төлөөллийн хамт хүлээн авлаа.

 

Аялалын багийнхан Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж, аймгийн Нэгдсэн музейг үзэж сонирхлоо. Энэ үеэр Халх голын ялалтын 75 жилийн ойг зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Ө.Батмөнх удаа дараагийн аялалыг амжилттай сайн зохион байгуулж байгаа ОХУ-ын аялалын багийн зарим гишүүдэд Халх голын ялалтын 75 жилийн ойн медаль, дурсгалын зүйл гардуулан өглөө. ОХУ-ын оюутан залуус өнөөдөр Гүннуур зусланд амарч хоноглоод маргааш Сэлэнгэ аймгийн аймгийн төв Сүхбаатар хот дахь жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.