ЭНЭ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНЫ ХААЛТЫН ХУРАЛДААН БОЛЛОО

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан 2020 оны 9-р сарын 21-ний өдөр хуралдлаа. Хуралдаанаар:

1.Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2019 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлан
2.Аймгийн 2020 оны төсөвт тодотгол хийх тухай
3.Бичил худалдаа ажил үйлчилгээ эрхлэгч хувь хүний албан татварын хувь хэмжээг тогтоох тухай
4.Төрийн албан хаагчийн 120 айлын орон сууцны авто машины зогсоолын үнийг тогтоох тухай тус тус хэлэлцэж батлав.

Энэхүү хуралдааны дараа хаалтын "ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН" зохион байгуулагдсан нь энэ бүрэн эрхийн хугацааны отгон хуралдаан боллоо.

Хуралдаанд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, аймгийн Засаг дарга, Засаг Даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн удирдлагууд оролцлоо.

Хүндэтгэлийн хуралдаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бямбаа бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ, баталсан тогтоол шийдвэр, үр дүнгийн талаар илтгэл тавьсан бол аймгийн Засаг дарга Ш.Оргил бүрэн эрхийн хугацаанд хамтарч ажилласан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчдөд талархал илэрхийллээ.
Энэ үеэр зарим төлөөлөгчид болон агентлагийн дарга нарыг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын шагналаар шагнаж урамшуулав.