Халх голын ялалтын 75 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийнхэнийг хүлээн авч уулзлаа
Халх голын ялалтын 75 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга, БХЯ-ны тасгийн дарга, хурандаа Ө.Батмөнхөөр ахлуулсан ажлын хэсгийг аймгийн Засаг дарга С.Бүрэнбат хүлээн авч уулзлаа. Тус ажлын хэсгийнхэн ОХУ-аас ойн арга хэмжээнд оролцохоор ирж байгаа оюутан залуусыг угтаж авах юм. Ойн арга хэмжээ 23-нд төвд, 24-нд Хэнтий аймагт, 25,26-нд Дорнод аймагт “Сэлэнгэ” хээрийн сургууль, техниктэй, явган гэсэн хоёр удаагийн ялалтын парад болон бусад арга хэмжээгээр үргэлжилэн явагдаж ажээ. Ойг зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Ө.Батмөнх манай аймагт байгаа 1939 оны Халх гол, 1945 оны чөлөөлөх дайнд хоёуланд нь оролцсон Мандал сумын харъяат 104 настай Чүлтэмийн Люмбаев гуайд Засгийн газраас олгосон 2 сая төгрөгний тэтгэмж, ойн медаль, урилга, хөтөлбөрийг дамжуулан хүргүүлэхийг хүсч гардуулан өглөө.
 
ОХУ-аас ойн арга хэмжээнд оролцох оюутан залуус өнөөдөр үдээс хойш Алтанбулаг боомтоор дамжин Монгол улсад ирнэ.