ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН АЖИЛТНУУД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран “Үйлчилгээний салбарын ажилтнуудад зориулсан сургалт”-ыг аймгийн төв Сүхбаатар суманд 2020 оны 09 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Цагааннуур, Мандал, Баянгол, Алтанбулаг, Жавхлант, Сайхан, Зүүнбүрэн, Сүхбаатар, Шаамар сумдын 100 гаруй үйлчилгээний салбарын ажилчид “Тогооч”, “Удирдах ажилтан  менежер”, “Бариста”, “Аялалын хөтөч тайлбарлагч”, “Зочин хүлээн авагч”, “Гэрийн үйлчлэгч”, “Зөөгч”, “Хаалгач ачаа зөөгч”-ийн төрөлжсөн сургалтад хамрагдаж, орчин үеийн хоолны чиг хандлага, үйлчилгээний чанар, төрөл, стандарттай танилцлаа. Энэ удаагийн сургалтын зорилго үйлчилгээний салбарын хүний нөөцийг сурган мэргэшүүлэх, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдлээ.

Оролцогчид ажилтны ур чадвар, чадамжийг дээшлүүлэх, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлэх, үндэсний болон орон нутгийн онцлогтой хоол, ундааг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх, сумынхаа ард иргэдэд орчин үеийн хоол болон зочлох чиг хандлага, шинэ техник, технологийг нэвтрүүлэх талаарх мэдлэгээ онол дадлага хосолсон 3 өдрийн сургалтаар нэмэгдүүллээ.