ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ АВРАХ АНГИУД ГАЛ УНТРААХ ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТОМАШИНААР ХАНГАГДЛАА

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын экспортын зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад нийлүүлэгдэж байгаа гал  түймэр унтраах, аврах  тусгай зориулалтын 4 автомашиныг Сүхбаатар, Мандал, Баянгол, Сайхан сум дахь гал түймэр унтраах аврах 36, 61, 40,19 дүгээр  ангиудад хүлээлгэн өгөх  үйл ажиллагаа боллоо.

Тус арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил, ОБГ-ын дарга Б.Энхбаатар болон аймгийн ОБГ-ын алба хаагчид оролцлоо.

Төслийн хүрээнд нийлүүлэгдэж байгаа гал түймэр, унтраах аврах зориулалтын эдгээр автомашинууд нь Монгол орны цаг агаарын эрс, тэс уур амьсгал, газар нутаг, автозамын хүнд нөхцөлд тохируулан нэмэлт тоног, төхөөрөмжөөр тоноглогдсон, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий аврах ажиллагааны багаж, хэрэгсэл суурилуулснаараа онцлогтой ажээ.