11 ЦАГИЙН БАЙДЛААР САНАЛ ХУРААЛТ 12.74 ХУВЬТАЙ БАЙНА
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах үйл ажиллагаа Сэлэнгэ аймгийн хэмжээнд 17 сумын 63 хэсгийн хороонд хэвийн үргэлжилж байна.
Орон нутгийн цагаар өглөөний 07.00 цагт орон даяар эхэлсэн санал хураалт 11.00 цагийн байдлаар 12.74 хувьтай байна. Энэ нь аймгийн хэмжээнд 69977 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 8917 сонгогч саналаа өгөөд байгаа гэсэн үг юм.