14 ЦАГИЙН БАЙДЛААР 69981 СОНГОГЧООС 21331 НЬ САНАЛАА ӨГӨӨД БАЙНА

14.00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд 63 хэсгийн хороодод санал авах үйл ажиллагаа хэвийн явагдаж, 69981 сонгогчоос 21331 нь саналаа өгч, 29.05 хувьтай байна.
Аймгийн хэмжээнд хамгийн өндөр хувьтай байгаа нь Сант сум байна. Энд 1450 сонгогчоос 639 сонгогч саналаа өгч, 44.7 хувьтай явна. Харин аймгийн төв Сүхбаатар сум хамгийн бага хувьтай байгаа бөгөөд 14875 сонгогчоос 3128 сонгогч саналаа өгч 21 хувьтай байгаа ажээ. Аймгийн хэмжээнд аймаг, сумдын сонгуулийн хороо, хэсгийн хороо, мөн Цагдаа, Онцгой байдлын газар, ЭМ-ийн салбарын болон бусад холбогдох инженер техникийн алба хаагчид гээд нийт 1319 төрийн алба хаагчид ажиллаж байна.