АЙМГИЙН ХЭМЖЭЭНД УРГАЦ ХУРААЛТ 84 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
Аймгийн хэмжээнд 2020 оны хавар 201 мян.га талбайд тариалалт хийснээс улаан буудай 154.9 мян.га, 958 га-д арвай, 4106 га-д овьёос, 1750 га гурвалжин будаа, тэжээлийн ургамал 6342 га, тосны ургамал 25.3 мян,га, төмс 2822 га, хүнсний ногоо 2829 га-д тариалалт хийсэн.
2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 4432 га талбайн ургац алдаж, 7888 га талбай тэжээлд шилжиж нийт 196568 га талбайд хураалт хийхээс үр тариа 120163 га-с 148703 тн ургац хураан аваад байна. Үүнээс улаанбуудай ангилсан талбай 37343, улаанбуудай цайруулсан 34442 га-с 44100 тн, улаанбуудай шууд хураалт 82884 га-с 101681 тн ургац, нийт улаанбуудай хураалт 118765 га-с 146710 тн авч ургац хураалт 84 хувьтай байна. Бусад үр тарианы хувьд 1398 га-с 2084 тн, тэжээлийн ургамал 4182 га-с 4701 тн, Тосны ургамал 8214 га-с 3980 тн, Төмс 2589.6 га-с 30912.9 тн, Хүнсний ногоо 2575.8 га-с 30603 тн ургац хураан авлаа.
Ургац хураалт Алтанбулаг, Хүдэр, Сайхан сумдад 90 гаруй хувьтай явж байгаа бол Түшиг, Сант, Зүүнбүрэн сумдад 50-60 хувьтай явагдаж байна. 9-р сард үргэлжлэн орсон бороо, цаг агаарын нөхцлөөс шалтгаалан ургац хураалт удаашралтай байна.