Зүүнбүрэн сум байгуулагдсаны 90 жилийн баяр наадам
Түшээт хан аймгийн Эрдэнэчин вангийн хошууны Илдэн сум одоогийн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум үүсч хөгжсний түүхт 90 жилийн ой, БНМАУ-ын баатар Д.Дэмбэрэлийн нэрэмжит ерөнхий боловсролын 12 жилийн бүрэн дунд сургууль үүсч хөгжсөний 90 жилийн давхар ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаа 2014 оны 07 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд тохиолоо.
 
Охиндий, Норовбанзад, Мангиртын өргөн тал хөндий, Орхон, Сэлэнгийн бэлчир нутгийнхан хөгжил дэвшлийнхээ ерэн аравны он жилүүдийн түүхийг бахдам амжилт, баялаг түүхээрээ чимлээ. Ардын засгийн дотоод яамны анхны сайд, гүн Н.Билэгсайхан, МУ-ын Баатар Д.Дүваа, Агаарын зоригт шонхор, МУ-ын Баатар Д.Дэмбэрэлийн өлгий нутагаас энэ цагийн түүхийн хуудаснаа Хөдөмөрийн баатар, механикжуулагч Ж.Нацагдорж, Хөдөлмөрийн баатар, жолооч Б.Дамдин, спортын гавъяат дасгалжуулагч Л.Баасанжав, МУ-ын заан Д.Дамдин, МУ-ын начин Ч.Мөнхтогтох, улсын аварга, хоньчин Майзы, улсын сайн малчин О.Цэнд нарын тэргүүний сайчууд бичигдэж байна. Бүрэн сайхан нутгийнхан газар тариалан, төмс хүнсний ногоо, галуу, тахианы аж ахуй, жимс жимсгэний үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажилд түүчээлэн оролцож, газар тариалангийн түүхэнд үлдэх олон дээд амжилтуудыг гарган төр, түмэндээ үнэлэгдсэн түүхэн бахархал, амжилт бүтээл, ололттой зон олон билээ.
 
 
Аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав үндэснйи бөхийн иж бүрэн өмсгөл, дэвжээг 90 жилийн ойн дурсгалын зүйлийн хамт гардуулан өглөө.
 
Давхар баяр тохиосон баярын хурал дээр
 
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор:
 
Д.Дамбасүрэн
 
Алтан гадас одонгоор:
 
С.Даваадорж
 
Б.Ундармаа
 
Ц.Буяндаш
 
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
 
Г.Очирбат
 
Б.Ичинхорлоо
 
Л.Цэцэгсүрэн
 
М.Нямдорж
 
Ч.Туяа
 
Б.Наранчимэг
 
Б.Өнөржаргал
 
Монгол Улсын Хэрэг эрхлэх газрын хүндэт жуухаар:
 
С.Отгон нар шагнагдсан бол
 
Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдгээр:
 
С.Сугаржав
 
С.Долгоржав
 
Х.Амгалан
 
Ц.Цэнгэл
 
Ч.Гөшгөн
 
З.Лувсай
 
Т.Монгол
 
Л.Мөнхцэцэг
 
С.Пүрэв
 
Ш.Цэвээндорж
 
П.Лхагва
 
Д.Нямдорж
 
Р.Нэргүй
 
С.Нямсүрэн
 
С.Пүрэв
 
П.Батхүү
 
Ш.Баяраа
 
П.Цагаан
 
Т.Мэндсайхан
 
Л.Өлзийсайхан
 
Х.Долгор
 
М.Батцэнгэл
 
Г.Нямтуяа
 
Ч.Түмэнцэцэг
 
Ш.Ганхуяг
 
С.Бүрэнсайхан
 
Тэргүүний барилгачин:
 
Ц.Халтар
 
Худалдааны тэргүүний ажилтан:
 
Б.Цэвээн
 
Боловсролын тэргүүний ажилтан:
 
Б.Цэвээнжав
 
Б.Баяржаргал
 
Д.Эрдэнэбулган
 
П.Нарантуяа
 
Биеийн тамир спортын тэргүүний ажилтан:
 
Г.Цоожсүрэн
 
Эрчим хүчний тэргүүний ажилтан:
 
Л.Нармандах
 
Боловсрол шинжлэх ухааны яамны жуух бичиг:
 
Ш.Чулуунцэцэг
 
Эрчим хүчний яамны жуух бичиг:
 
Г.Сэлэнгэ
 
Сэлэнгэ аймгийн Хүндэт тэмдэг:
 
Ц.Байвал
 
Ц.Сарантуяа
 
Сэлэнгэ аймгийн Хүндэт өргөмжлөл:
 
З.Цэнгэлмаа
 
Г.Буяннэмэх
 
Сэлэнгэ аймгийн Засаг даргын жуух бичиг:
 
С.Жаргалбаяр
 
Б.Нэргүй
 
П.Жавхлан
 
Р.Буянхишиг
 
Б.Өсөхбаяр
 
С.Эрдэнэчимэг
 
Д.Лхамгарьд
 
Д.Оюунбилэг
 
Д.Оюунцэцэг
 
Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч:
 
Д.Цэвэлмаа
 
Тэргүүний төрийн залуу түшээ:
 
Д.Гантулга
 
Тэргүүний залуу:
 
Д.Ган-Эрдэнэ нар шагнагдлаа.
 
Зүүнбүрэн сумын “Хүндэт иргэн”-ээр:
 
Д.Цогт-Очир /МУ-ын ЗГ-ын ХЭГ-ын тэргүүн дэд дарга/
 
Л.Баасанжав /Мото спортын гавъяат дасгалжуулагч”
 
Ч.Мөнхтогтох /МУ-ын “начин”/ нар тодорсныг гардуулан өглөө.
 
Ийнхүү Монгол Усын Засгийн Газрын шагналаар Зүүнбүрэн сумынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан 34 хүнийг шагналаа.
 
Аймгийн ИХТ-ын дарга Ж.Санжжав, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ж.Эрдэнэбат болон тус нугийн уугуул иргэн МУ-ын ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Цогт-Очир, нутгийн уугуул иргэн аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Ж.Сайнцог нарын хүмүүс Бүрэн нутгийн баяр наадамд хүрэлцэн ирж оролцлоо.
 
 
Баяр наадмын энэ өдрүүдэд спортын уралдаан тэмцээн, “Зүүбүрэнд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, Н.Билэгсайхан гүний нэрэмжит хүндэтгэлийн цогцолборын нээлт, Монгол Улсын баатар Д.Дэмбэрэлийн хөшөөнд цэцэг өргөх үйл ажиллагаа, “Алтан тариа” компанаас ашиглалтанд оруулж байгаа орчин үеийн өндөр хурдны интернет төвийн нээлт, Монгол Улсын начин Ч.Мөнхцтогтоход хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ, Мото спортын улсын аварга шалгаруулх тэмцээний 4-ээр үе, мото спортын үзүүлэх тоглолт, мото спортын уран жолоодлогын тэмцээн зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа. Мөн шандаст хурдан хүлгүүд, шагай, сурын харваа амжилттай зохион байгуулагдлаа. Зүүнбүрэн сумын Дархан-Уул, Орхон аймаг дахь нутгийн зөвлөл, уугуул иргэд, тэдний үр хүүхдүүд баяр наадмын үйл ажиллагаанд хамтран оролцож, хамтран зохион байгуулагчаар ажиллаж байсан нь гайхалтай.
 
Монгол улсын начин Ч.Мөнтогтоход сум орон нутгийн зүгээс хүндэтгэл үзүүлэн 5 сая төгрөг, төмөр хүлгийн хамт гардуулан өглөө. Улсын заан Д.Данигайгаас хойших улсын цолтондоо Бүрэнчүүд ийнхүү хүндэтгэл үзүүллээ. Ч.Мөнхтогтох начин “Жаргалан” бөхийн дэвжээг байгуулан нутаг уснаасаа алдар цолтой бөхчүүд гаргахын төлөө ажиллаж байна.
 
 
Бүрэн нутгийнхан уугуул нутаг усаа гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй, өргөн дэлгэр сайхан наадлаа.