СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГААР Б.НАРАНТУЯАГ СОНГОЛОО

Яг одоо Сэлэнгэ аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна. Хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдөөс хамгийн өндөр настай нь буюу Баруунбүрэн сумаас сонгогдсон төлөөлөгч Ц.Нямдорж даргалж байна. Орон нутгийн сонгуульд олонхын санал авсан МАН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргад аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Баасансүрэнгийн Нарантуяаг сонгох саналыг оруулж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргаар сонголоо.