АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЕРӨӨ СУМАНД АЖИЛЛАЛАА

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил Ерөө суманд ажиллаж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй 3.7 км авто зам,
200 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын явцтай тус тус танилцлаа. Улсын төсвийн дээрх хөрөнгө оруулалтууд тухайн үеийн УИХ-ын гишүүд тэр дундаа Ж.Эрдэнэбат гишүүний хүч дэмээр төсөвт сууж ийнхүү хөрсөн дээрээ хэрэгжиж байгаа юм.


Авто замын ажилтай танилцах үеэрээ аймгийн дарга зурган дээр тусгагдаагүй хурд сааруулагч, зам дагуух 50 гэрлийн асуудлыг шийдэхээр болж хүнд даацын авто машиныг явуулахгүй байхад анхаарч ажиллахыг чиглэл болголоо.
Өнгөрөгч онд аймгийн Засаг дарга Ш.Оргил Ерөө сумын иргэдтэй уулзах үеэрээ хүүхдийн цэцэрлэг барьж өгнө гэж амласан амлалт ийнхүү ажил хэрэг болж барилгын ажил явагдаж байна.