ТУСЛАМЖИЙН ЭД ЗҮЙЛСИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Өнөөдөр аймгийн аймгийн Засаг дарга Ш.Оргил аймгийн ЗДТГ, Сэлэнгэ аймаг дахь Улаан загалмайн хороо хамтран олгож байгаа хувцас хэрэглэл, гэр ахуйн бараа бүтээгдэхүүнийг нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа 2 өрхөд хүлээлгэн өглөө.

Сүхбаатар сумын 5 дугаар багийн иргэн Б.Эрдэнэхангай эхнэр, 2-7 насны 3 хүүхдийн хамт ам бүл 5-лаа амьдардаг. Өнгөрөгч 3 дугаар сард байшин нь гал түймрийн улмаас шатаж орон байргүй болсон байна. Одоо ээжийнхээ гэрт амьдарч байгаа ажээ.

Сүхбаатар сумын 1-р багийн өндөр настан Ж.Баянхүүгийн зээ нар Орхон 6 дугаар багт нийтийн орон сууцны шийтний өрөөнд амьдарч байна. Том ах нь 21 настай ба 2 дүүгийнхээ  хамт тус өрөөг түрээслэн амьдардаг. Ээж нь 8 дугаар сард нас барсны улмаас бага насны дүү нар нь ахынхаа асрамжинд иржээ. Асрамжлагч ах нь группд байдаг бол 7 настай охин дүү нь хөгжлийн бэрхшээлтэй, эмнэлгийн тусламж үйлчилгээг байнга авдаг учир эмнэлэгтэй ойр, төвд байгаа гэж ах нь хэлж байлаа.

Аймгийн Засаг дарга Ш.Оргил:-“Эдгээр өрхөд тэр тусмаа энд байгаа хүүхдүүдэд тус дэм зайлшгүй хэрэгтэй нь харагдаж байна. Хамгийн чухал харж хандах хүмүүс бол хүүхдүүд. Тиймээс Б.Эрдэнэхангай монгол гэрт амьдарч чадах бол хүсэлтээ өгөөрэй. Ж.Баянхүү гуайн зээ нарт, хөгжлийн бэрхшээлтэй тэр охинд эмнэлгийн тусламж үйлчилгээ үнэхээр чухал болох нь ойлгомжтой байгаа учир энэ тал дээр нь тусалъя. Бололцоотой бүхий л хэлбэрээр та бүхнийг дэмжих болно” гэлээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.