АРД ИРГЭДДЭЭ ДАРХЛААГАА ДЭМЖИН, ОРОН ГЭР АХУЙ ОРЧИНДОО АРИУТГАЛЫГ САЙТАР ХИЙЖ, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХЫГ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС УРИАЛЛАА

Аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо. Аймгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ хугацаанд Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийн дагуу сумд, байгууллагуудын үйл ажиллагаа тусгай горимын дагуу явагдаж байна.

Эрүүл мэндийн салбарынхан бусад чиг үүргийн байгууллагуудтай хамтран тандалт судалгааг нарийвчлан хийж гүйцэтгэж байна.

Авто замын Алтанбулаг боомтоор энэ хоёр өдөрт 60 гаруй машиныг аймгийн мэргэжлийн байгууллагын алба хаагчид  шалган, ариутгал халдваргүйжүүлэлтийн өндөр дэглэм дор нэвтрүүллээ.

Олон улсын ачаа тээврийн хэрэгсэл болоод өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлын асуудлаар аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил хэд хэдэн газарт үүрэг чиглэл өглөө.

Олон улсын ачаа тээврийн хэрэгслийн жолооч нарыг тусгаарлах тусгаарлалтын байр бэлтгэхэд хүндрэл үүсч болзошгүйг холбогдох дээд шатны байгууллагат урьдчилан мэдэгдэж, танилцуулахыг ОБГ-т,

Цаашид хилээр орж ирэх авто тээврийн хэрэгслийн урьдчилсан нөхцөл байдалд  үндэслэн тусгаарлах байрыг бэлтгэж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг Сүхбаатар суманд,

Аймгийн төв болоод зарим сумдын халаалт дулааныг хангадаг  “Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ-ын гол түүхий эд болох нүүрсийг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг шатахуун тосоор хангаж, тус байгууллагын үйл ажиллагааг тасалдуулж догуулдалгүй байлгахыг аймгийн Засаг даргын орлогч болоод “Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ-т,  

Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад тус тус үүрэг болголоо.

Нийт ард иргэддээ дархлаагаа дэмжин, орон гэр ахуй орчиндоо ариутгалыг сайтар хийж, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагаж мөрдөн, хариуцлагатай, ухамсартай байхыг аймгийн Онцгой комиссоос уриаллаа.