ТҮЛЭЭ, НҮҮРСИЙГ ХҮРГЭЛТЭЭР ТҮГЭЭЖ БАЙНА

Сүхбаатар сумын хэмжээнд галлагаатай 3000 орчим айл өрх байгаа бөгөөд түлээний модыг “Тулга” модны захаар дамжуулан айл өрхүүдэд хүргэх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 200 өрх захиалга өгчээ. Нэг айлд 1 морин тэрэг модыг хагалсан, хөрөөдсөн 2 хэлбэрээр хүргэж үйлчлэх үйлчилгээг “Тулга” захынхан зохион байгуулж байна. Хагалсан түлээ 70 мянган төгрөг, хөрөөдсөн түлээ 50 мянган төгрөгийн үнэтэй байна. Модны тээвэрт 40 орчим машин явж байгаа бөгөөд өдөрт 30-40 айлд хүргэлтийн үйлчилгээг хүргэж амжиж байгаа ажээ. Түлээний модны захиалгыг 9960-7076 дугаарын утсаар авч байгаа бол түлээ модтой холбоотой мэдээллийг 9904-2880 дугаарын хүлээн авч байна. Нүүрсний захиалыг 8044-4488, 9916-8932  дугаарын утсаар авч үйлчилж байна. Нэг портер задгай нүүрс 200.000, 1 шуудай нь 4500 төгрөгөөр борлуулагдаж байна. 5-аас дээш шуудайнд  хүргэлттэй үйлчилж  байна. Нүүрс захиалгаар авах айл өрхүүд Хаан банкны  5692005118  тоот дансанд төлбөрөө урьдчилж хийж хүргэлтээ авах ажээ. Учир нь нүүрсний түгээлт хийж байгаа хүмүүс халдвар хамгааллыг дэглэм баримталж иргэдтэй биечлэн уулзаж төлбөр тооцоог бэлэн мөнгөөр авахгүй байгаа юм.