2020.11.23-НЫ ӨДӨР СҮХБААТАР СУМЫН 5, 6, 7 ДУГААР БАГТ ЯВУУЛЫН ЦЭГ АЖИЛЛАЖ ТҮРГЭВЧИЛСЭН ШИНЖИЛГЭЭ АВНА

Аймгийн Онцгой комиссоос Сүхбаатар сумын багуудад явуулын цэгээр шинжилгээ авахаар шийдвэрлэлээ. Тиймээс Сүхбаатар сумын 5, 6, 7 дугаар багуудад явуулын цэг ажиллаж иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авах болсон тул дурьдсан цэг дээр очиж шинжилгээгээ өгнө үү.

5 дугаар баг:

-Цэцэрлэгийн байр

-Багийн байр

-Төв цэнгэлдэх хүрээлэн

-3-р буудал

-6 дугаар сургууль

6 дугаар баг:

-Шарын 6, 7, 8, 9, 10-р байруудын голд байрлах тоглоомын талбай

-Өндөр худгийн ард

-Нутгийн захиргааны 3 дугаар байрны урд

-Төмөр замын клубийн байр

-Россия дэлгүүрийн урд

7 дугаар баг:

-1-р сургуулийн урд

-Гурилын шар байрны дэргэд

-Буянт рашаан эмийн сангийн урд /10 давхарын/

-Спорт сургууль

-Гурван мэргэд зах дээр явуулын цэгүүд байрлана. Та өөрт хамгийн ойрыг цэгт очиж шинжилгээгээ өгөх үүрэгтэйг анхаарна уу!!!

Үлдсэн 1, 2, 3, 4, 8 дугаар багууд дээр шинжилгээ авахгүй байхыг анхаарна уу. Эдгээр багт түргэвчилсэн шинжилгээ авах өдрийг тухай бүрт зарлана.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС