Буриад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
ОХУ-ын Буриад улсын ерөнхийлөгч Наговицын Вячаслав Владиморивич тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад өнөөдөр ирлээ.
 
Төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Алтанбулаг боомт дээр угтан авлаа. Буриад улсын ерөнхийлөгч Наговицын Вячаслав Владиморивич Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа аймгийн Засаг даргатай уулзсан. Энэхүү ажил хэргийн уулзалтаар:
 
-Буриад улсад мах гаргах
 
-Ахмад, хүүхдүүдээ сувилал, зусланд харилцан амруулах болон бусад төрлийн нийгмийн асуудал
 
-Буриад улсаас мод оруулж ирэх гэсэн  асуудлууд дээр хамтран ажиллахаар аман тохиролцоонд хүрлээ.
 
Буриад улсын ерөнхийлөгч Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбатыг 11-р сард Буриад улсад албан айлчал хийхийг урьж, тэрхүү айлчлалаар дээрх тохиролцоог албан ёсны болгож баталгаажуулахаар боллоо.