Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил: ОДОО БИД ЭНЭ ЭРЧЭЭ АЛДАЛГҮЙ, ДЭГЛЭМ ЖУРМАА ЯГШТАЛ БАРЬЖ УЛАМ ИХ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Та бүхэндээ ээлжит мэдээллээ хүргэе.

Аймгийн Онцгой комисс 17 сумын шинээр томилогдсон болон улиран сонгогдсон Засаг дарга, шуурхай штабын гишүүдтэй цахим хурал хийж цаг үеийн нөхцөл байдал, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, коронавируст халдварын тархалтыг хязгаарлах, Засгийн газар, Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө.  

ЭМЯ-ны албан ёсны мэдээгээр манай аймагт батлагдсан тохиолдол 1-ээр нэмэгдэж 180 боллоо.  Нэгээр нэмэгдэж байна гэдэг бол та бидний хамтын хичээл зүтгэлийн үр дүн. Одоо бид энэ эрчээ алдахгүй байж, дэглэм журмаа ягштал барьж улам их хичээх хэрэгтэй байна.

Сүхбаатар суманд 175, Мандалд 3, Алтанбулаг суманд 2 тохиолдол бүртгэгдээд байна.  

Тусгаарлах байранд 299, гэрийн ажиглалтад 140 иргэн байна.

Түргэвчилсэн оношлуураар Сүхбаатар суманд 17927, бусад сумдад 12382, нийт 30309 иргэн хамрагдаад байна.

Түргэвчилсэн шинжилгээндээ хамрагдаагүй байгаа хүмүүс иргэний үүргээ биелүүлж, хурдхан шинжилгээндээ хамрагдаж бидний ажилд тус болоорой.

Дархан-Уул аймгаас ойрын сумд руу албан бус буюу хулгайн замаар, явганаар, мориор гэх мэтчилэн иргэд шилжилт хөдөлгөөн хииж байгаа мэдээлэл байна. Гадаа хүйтний эрч чангарч байхад осгож даарах, төөрөх, чоно нохойд бариулах гэх мэт болзошгүй эрсдэлииг тооцож, хөл хориотой үeд дэглэм, хууль зөрчсөн иим үйлдэл гаргахгүй байж, аймаг, сумын онцгой комиссын ажилд хүндрэл учруулахгүй байхыг анхааруулж байна. Хэрэв ямар нэг эрсдэл тулгарвал төөрсөн даарсан хэн нэгнииг хайгаад явж байх хүн хүчний нөөц боломж бидэнд одоогоор хомс байна. Бид бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа гэдгийг тэмдэглэн хэлье.

Аймгийн хэмжээнд хяналт шалгалт, хөдөлгөөнт эргүүл, аймаг, сумдын шуурхай штабт нийтдээ 1000 орчим алба хаагчид 24 цагаар ажиллаж байна.  

Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор гарах чиглэлд 4 орны 30 зорчигч, 27 тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтэрлээ.

Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор орох чиглэлд 7 галт тэрэг, 225 вагон, 14 ажилтан, гарах чиглэлд 9 галт тэрэг, 466 вагон, 18 ажилтан тус тус улсын хилээр нэвтэрлээ.

Нийт иргэддээ хандаж Сэлэнгэ аймагт хөл хорионы хатуу дэглэм мөрдөгдсөн хэвээр байгаа тул иргэд гэр гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, хариуцлагатай байхыг анхааруулж байна. Хөл хорионы дэглэм сулраагүй гэдгийг та бүхэн маань маш сайн ойлгох хэрэгтэй.