АЙДАСГҮЙ, АМАР АМГАЛАН ОРЧИНГ БИЙ БОЛГОХЫН ТӨЛӨӨ ОЛОН НИЙТЭД ХАНДСАН НӨЛӨӨЛӨЛ, МЭДЛЭГ МЭДЭЭЛЛИЙГ ЦАХИМ ОРЧИНД ТҮГЭЭЦГЭЭЕ

Дэлхийн 187 улс жил бүрийн 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэг зорилго нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Манай улс тус аяныг төр, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 23 дахь жилдээ тодорхой сэдвийн дор зохион байгуулж байна.

2020 оны дэлхий нийтийн уриа “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт ЯГ ОДОО ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЦЭГЛЭЕ".  Хүн бүрийг уриалан дуудаж нэгдэхийг хүсье .

Монгол Улсын хэмжээнд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан тус аяныг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа юм. Цар тахлын үеийн хөл хорионы үед жендэрт суурилсан хүчирхийлэл нэмэгдсэн албан мэдээ байна. Иймээс өрх гэртээ, ажлын байрандаа, олон нийтийн газарт хүчирхийлэл айдасгүй, амар амгалан орчинг бий болгохын тулд олон нийтэд хандсан санаачилга, ухуулга, нөлөөлөл, мэдлэг мэдээллийг түгээх ажлыг цахим орчинд зохион байгуулахыг та бүхэндээ уриалж байна.

 

2020.11.29 - Хүний эрхийг хамгаалагч эмэгтэйчүүдийн өдөр

2020.12.01 - ДОХ-той тэмцэх дэлхий нийтийн өдөр

2020.12.06 - ХБХүний хүний эрхийн өдөр

2020.12.10 - Хүний эрхийн ОУ-ын өдөр