ТУСЛАМЖ, ДЭМЖЛЭГИЙГ ХҮРЭХ ЁСТОЙ ЭЗДЭД НЬ ХҮРГЭЖ ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ЗАРЦУУЛЖ БАЙНА

-Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт үйлчлэх тогтоол гаргаж тогтоолын хавсралтаар түр мөрдөх журмыг баталлаа. Энэхүү тогтоолын агуулга нь одоо хэрэгжиж байгаа дэглэмийг улам нягтруулж, иргэдийн хөдөлгөөнийг багасгах. Сүхбаатар сумын иргэд та бүхэн энэхүү тогтоолыг чанд мөрдөж, цөөхөн хоногт гэр гэртээ байна уу!!!

-0 зогсолт хийх шийдвэр гаргаагүй. Иргэд та бүхэн цаашид аймгийн Онцгой комиссын тамга, тэмдэгтэй албан ёсны мэдээллээс бусад мэдээлэлд автахгүй байхыг уриалж байна.

--Вирусын тохиолдлоо тогтоон барьж, цааш тархаахгүй, хариуцлагатай ажиллаж байгаа Алтанбулаг, Мандал сумын онцгой комиссын баг бүрэлдэхүүн, орон нутагтаа өвчнийг нэвтрүүлэхгүй 24 цагийн горимоор сайн ажиллаж байгаа бусад сумдынхандаа, иргэний үүргээ сайн биелүүлж, хариуцлагатай байгаа иргэддээ АОК-оос талархал илэрхийлье.

-Өнөөдрийн Эрүүл мэндийн яам, ХӨСҮТөвийн албан ёсны мэдээллээр өнөөдр тохиолдлын тоо 2-оор нэмэгдлээ. Энэ 2 тохиолдол Сүхбаатар сумын 7-р багт бүртгэгдлээ. Өсвөр насны хүүхдүүд байна. Эдгээр тохиолдлууд гэр бүлийн ойрын хавьталууд байна.

-Ойрын 1475, дам 862 хавьтал, нийт 2337 хавьтлыг тогтоон, тандалт судалгааны ажил үргэлжилж байна.

-Сүхбаатар сумын 18765 иргэн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдсан байна.

-Төмөр замын клубт түргэвчилсэн шинжилгээний баг байрлаж байгаа тул шинжилгээнд хамрагдах иргэд тус байранд очиж өгч болно.

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт 8 өвчтөн эмчлүүлж байна. Биеийн байдал хөнгөн байна.

-Төмөр замын голомтоос 91 иргэн COVID-19 халдвараар өвчилсөнийг тогтоож, аймгийн Онцгой комиссоос шаардлагатай хариу арга хэмжээг тухай бүр шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Сүхбаатар төмөр замын 3123 ажилчдыг /өссөн дүнгээр/ коронавирусын халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж, тандалт судалгааг тасралтгүй зохион байгуулж байна.

-Монгол Улсын Шадар сайдын баталсан “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ийн дагуу Мандал сумаас гарах, орох иргэдийн хөдөлгөөнийг зохион байгуулан ажиллаж байна.

-Энэ онцгой цаг үед манай аймгийн сайхан сэтгэлт иргэд, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, байгууллагууд вирусын аюулыг хамтдаа давах, таслан зогсооход чиглэсэн сэтгэлийн сайхан үг, эд материал, мөнгөн хөрөнгийн дэмжлэгийг аймаг, сумын онцгой комисст үзүүлж байгаад талархал илэрхийлье.

-Энэхүү тусламж, дэмжлэгийг хүрэх ёстой эздэд нь хүргэх, зориулалтын дагуу зарцуулж байна.

-Тандалт судалгаа, ариутгал халдваргүйжүүлэлтийн багт ажиллаж байгаа сумдын эрүүл мэндийн төвийн болон бусад 31 байгууллагын 113 албан хаагчдад тус бүр 200.0 мянган төгрөг

-Харуул хамгаалалт, хариу арга хэмжээний хэрэгжилтийг ханган ажиллаж буй нийт 8 байгууллагын 177 албан хаагчдад

-Улаан овооны нүүрсний уурхайгаас хандивласан 200 тн нүүрс хувааж олголоо

-Тусгаарлан ажиглах байр, гэрийн тусгаарлалтын дэглэмийг сахиулах чиглэлээр хяналт тавьж буй нийт 8 байгууллагын 240 албан хаагчдад тус бүр 100.0 мянган төгрөг

-Иргэдийг түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулах ажилд ажиллаж буй нийт 98 эмч, эмнэлгийн ажилтан, алба хаагч нарт тус бүр 500.0 мянган төгрөг олгох шийдвэрүүдийг аймгийн Онцгой комиссын зүгээс эхний ээлжинд гарган хэрэгжүүллээ.

-Улаанбаатараас Сэлэнгэ аймгийн сумдад, ялангуяа эрүүл тохиолдол бүртгэгдээгүй сумдад ирж байгаа иргэд очсон газраа 14 хоног гэрийн дэглэмээ сахиж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, иргэний үүргээ биелүүлэхийг сануулж байна.

-Улс,аймаг, сумынхаа онцгой комиссуудын шийдвэрийг мөрдөж, халдварын эрсдлээс өөрийгөө болон өрөөл бусдыгаа, хайртай бүхнээ хамтдаа хамгаалцгаая.

Сайхан ирээдүйг хамтдаа бүтээцгээе.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС