СҮХБААТАР СУМЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД!!!
Аймгийн Онцгой комиссоос "ТУСГАЙ ГОРИМД ШИЛЖҮҮЛЭХ,ТҮР ЖУРАМ" гаргалаа.
Түр журам 2020 оны 12-р сарын 07-ны өдрийн 06 цагаас 12-р сарын 11-ний өдрийн 06 цаг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Уг журмыг гаргаснаар 0 зогсолт хийж, хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж байгаа биш төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг үйл ажиллгагааг тусгай горимд шилжүүлж байгаа шийдвэр юм.
Журманд заасны дагуу
- Төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагуудын үйл ажиллагаа \тооны хязгаарлалттай \
- Банк болон банк санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний байгууллагууд
- Хувийн хэвшлийн эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагууд
- Шатахуун түгээгүүрийн газар \ Тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагууд дэглэмийн үед зөвшөөрөгдсөн тээврийн хэргэслэлүүдээс бусад \ зэрэг газруудын үйл ажиллагааг хязгаарласан.
Журамд заасан хугацаанд
- Иргэд, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр зогсооно.
- Төрийн үйлчилгээг иргэд, байгууллагуудад зөвхөн цахим хэлбэрээр үзүүлнэ.
- Иргэд аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв, эмийн сан, дулаан, цахилган, усны хангамж, хүнсний худалдаа үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхдээ халдвар хамгаалал, ариутгал халваргүйжүүлэлийн дэглэмийг мөрдөж, амны хаалтаа зүүж, хүн хооронд 1,5-2 метрийн зай барин үйлчлүүлнэ.
Шаардлагагүй тохиолдолд журмаа мөрдөн гэрээс гарахгүй байхыг хатуу анхааруулж байна.