11 САРЫН 19-НД ВИРУСЫН ТОХИОЛДОЛ НЬ БАТЛАГДААД ЭМЧЛЭГДЭЖ БАЙСАН ЭМЭГТЭЙ ЭДГЭРЧ, ЭНГИЙН СУВИЛГАА, ХЯНАЛТАД ШИЛЖЛЭЭ

-Энэхүү аюулт вирусын онцлог нь нэг удаагийн түргэвчилсэн шинжилгээ, PCR-аар голдуу архаг хууч өвчтэй иргэд, өндөр настан, биеийн эсэргүүцэл сул иргэдэд хурдан хугацаанд илэрч байгаа бол биеийн болоод сэтгэл санааны эсэргүүцэл сайтай идэр насныханд 2, 3 дахь давтан шинжилгээгээр, 10-20 хоногт илэрдэг онцлогтой нь харагдаж, баталгаажлаа.

-Ойрын хугацаанд илэрч байгаа тохиолдлууд өмнө нь 1, 2 дугаар хавьтлаар батлагдсан, гэрээр, тусгайлан бэлдсэн тусгаарлалтын байранд ажиглалтад байгаа иргэдээс 2,3 дахь шинжилгээгээр илэрч байна.

-Эрүүл мэндийн яам, ХӨСҮТөвийн албан ёсны мэдээллээр Сэлэнгэ аймагт тохиолдлын тоо 4-өөр нэмэгдэж 201 боллоо. Энэ 4 тохиолдол Сүхбаатар суманд

1-р багт 1,

8-р багт 1,

7-р багт 2 бүртгэгдлээ.

-Эдгээр тохиолдлын гэр бүлийн хавьталын 12, ойрын хавьталын 35 иргэнийг тодруулан баталгаажуулж тусгаарлалаа. Батлагдаж байгаа тохиолдлуудын 1411, дам 862, нийт 2273 хавьтлыг тогтоон, тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлж байна.

-Тусгаарлалтын 11 байранд 97, гэрийн ажиглалтын 41 цэгт 375 иргэн байна.

-Батлагдсан сэжигтэй тохиолдлуудын хавьтал тандалтын баталгаажуулах шинжилгээ /PCR/-г 582 иргэнээс сорьц авч, өссөн дүнгээр 10193 хүнийг баталгаажуулах шинжилгээнд хамрууллаа.

-Шадар сайдын баталсан “түр журам”-ын дагуу нийт 279 иргэнийг Дархан-Уул аймаг руу нэвтрүүлсэн бол тус аймагт хөл хорионд орсон өөрийн аймгийн 28 иргэнийг татан авч, гэрийн тусгаарлалтад шилжүүллээ.

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд тусгайлан бэлтгэсэн тасагт 12-р сарын 06-ны байдлаар хөнгөн 6 тохиолдлыг хүлээн авч эмчилгээг эхлүүлээд байна.

-Биеийн байдал нь хүндэвтэр, бага насны хүүхэд нь Цэргийн төв эмнэлэгт байгаа 2 иргэнийг УОК-ын шийдвэрийн дагуу Улаанбаатарлуу шилжүүллээ.

-Өнөөдөр манай аймгаас вирусын тохиолдол нь 11-р сарын 19-нд батлагдаад Цэргийн төв эмнэлэгт эмчилгээнд шилжсэн эмэгтэй,эдгэрч, эмнэлгээс гарч, энгийн сувилгаа, хяналтад шилжлээ.

-Нийт иргэд та бүхэн энэ онцгой нөхцлийн үед иргэний үүргээ биелүүлж маскаа зүүн, ариун цэврийн дэглэмээ сахиж, хүн хоорондын зайгаа барин аль болох гэртээ байж бидний ажилд туслаарай.

-Улс,аймаг, сумынхаа онцгой комиссуудын шийдвэрийг мөрдөж, халдварын эрсдлээс өөрийгөө болон өрөөл бусдыгаа, хайртай бүхнээ хамгаалцгая!!!

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС