СҮХБААТАР СУМЫН ӨРХ БҮРЭЭС 1 ИРГЭНИЙГ PCR-ИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛНА

-Эрүүл мэндийн яам, ХӨСҮТөвийн албан ёсны мэдээгээр Сэлэнгэ аймагт вирусын тохиолдлын тоо нэмж бүтгэгдээгүй байна. Энэ бол Сэлэнгэчүүд бидний хамтын хичээл зүтгэлийн үр дүн юм.

-Та бид тайвширч болохгүй, харин ч иргэн бүр илүү их сонор сэрэмжтэй, дор бүрнээ хариуцлагатай байж, 0 гэсэн тоог олон өдрөөр үргэлжлүүлцгээе.

-Аймгийн Онцгой комиссоос Эрүүл мэндийн яамтай хамтран өвчлөлийн голомттой Сүхбаатар сумынхаа өрх бүрээс 1 иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэлээ.

Эрүүл мэндийн яамнаас мэргэжлийн баг ирж, Сүхбаатар сумын 8 баг тус бүрт 3-4 цэгт PCR-ийн шинжилгээ авна.

-PCR шинжилгээг таны гэрийн хамгийн ойрын байршилд очиж авах тул та бүхэн иргэний үүргээ биелүүлж, өрхөөсөө нийгмийн харилцаанд хамгийн их оролцдог иргэнээ шинжилгээнд заавал хамруулж, үүргээ биелүүлнэ үү.

-Та бид бид “Эрүүл иргэн, эрүүл иргэнээс Эрүүл өрх, эрүүл өрхөөс Эрүүл Сэлэнгэ” гэсэн бодлогыг хэрэгжүүлж, аюулт вирусыг бүрэн цурманд оруулна..

-Улаанбаатар хотоос иргэд болон оюутнуудаа татаж авах ажлыг зохион байгуулж байна. 12-р сарын 09-ний өдрийн байдлаар 3 автобус буюу 113 оюутан, 2 автобус иргэд, хувийн тээврээр нийт 471 иргэнээ татан авсан бол өнөөдөр ч гэсэн энэ ажил үргэлжилнэ.

-“Зэлтэрийн зам” тээвэр үйлчилгээний компаний 6 автобусыг бүрэн дайчлан ажиллуулж байна.

-Өнөөдөр Сайхан сумын иргэдийг татан авах 3 автобус, Сүхбаатар чиглэлийн иргэдийн зорчих 3 автобус, бусад сумдын иргэдийн 2 автобусыг  захиалж, одоогоор Улаанбаатарт иргэдээ бүртгэлжүүлэн суулгаж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 1900-1234 дугаараас тодруулах боломжтой.

-Улаанбаатараас аймаг, орон нутагтаа ирэх гэж байгаа иргэд PCR-ийн шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай.

-Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу 633, бусад аймаг орон нутаг руу 29, аймаг дотроо 5, нийт 667 иргэнийг түргэвчилсэн оношлуурын дүнг үндэслэн зорчих хөдөлгөөнд оролцууллаа.

-Шаамар сумын Дулаанхаан тосгоны хэмжээнд тогтоосон орох, гарах чиглэлийн зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний түр хязгаарлалт хэвээр үргэлжилж байна.

-Ажиглалтын 14 байрыг үүсгэж, 172 иргэнийг тусгаарлан ажиглаж байна.

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт 12 иргэн эмчлүүлж, бүгдийнх нь биеийн байдал хөнгөн байна.  

-Шинээр батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг судлах, эцэслэн тогтоох чиглэлээр цагдаа, тагнуул, мэргэжлийн байгууллагууд ажлаа үргэлжлүүлэн хийж байна.

-“Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн  8галт тэрэгний 422 вагон, 16 ажилтныг шалган нэвтрүүллээ.

-Манай аймгаас батлагдсан хэд хэдэн тохиолдлууд эдгэрч, одоо ажиглалт, сувилгааны тасагт шилжсэн байна.

Аюулт вирусын тархалтыг таслан зогсоох, Сайхан ирээдүйг хамтдаа бүтээх хамгийн чухал арга бол иргэд та бүхэн гэр гэртээ байж, максаа тогтмол зүүж, хувийн ариун цэвэр, орчны цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, хүн бүр хариуцлага байх явдал юм

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС