ӨНӨӨДРИЙН БАС НЭГЭН ӨНГӨЛӨГ САЙХАН МЭДЭЭ
Сэлэнгэ аймгаас ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж байгаад эдгэрч орон нутаг, гэр бүлдээ 37 хүн ирж байна.
Аюулт вирусын халдварыг сэтгэлийн хатаар даван дийлж, халуун ам бүлдээ ирж байгаа нийт хүмүүстээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Гэрийн дэглэмээ сайтар баримталахыг давхар сануулъя.
Эмчилж эдгэрүүлсэн баг хамт олонд халуун талархал илэрхийлье.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС