СҮХБААТАР СУМААС БУСАД АЙМАГ ОРОН НУТАГ РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД!!!
Сүхбаатар сумын Төмөр замын клубын байранд PCR шинжилгээ тогтмол байрлаж иргэдээс шинжилгээ авахаар боллоо.
Маргааш өглөө 10:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд PCR шинжилгээ авна.
Иймээс бусад аймаг орон нутаг руу явах иргэд Сүхбаатар сумын Онцгой комисст бүртгүүлээд шинжилгээгээ өгч хариу гарсны дараа зорчих хөдөлгөөнд оролцоно уу.
Мөн аймгийн Засаг даргын 2020 оны 12-р сарын 20-ны өдрийн А/340 дугаар захирамжийн 1-р хавсралтаар батлагдсан 17 төрлийн үйлчилгээ эрхлэх төрийн албан хаагчид, иргэд шинжилгээгээ өгнө үү.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС