ХАМТДАА ХИЧЭЭЖ, ХАМТДАА СЭРГИЙЛЖ ЭНХ ЦАГИЙГ АВЧИРЦГААЯ

-Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй сайхан мэдээг та бид сүүлийн өдрүүдэд сонсож байна. Өнөөдөр ч мөн  шинээр тохиолдол нэмэгдээгүй нэгэн сайхан өдөр эхэллээ.

-Нэмэгдээгүй байна гээд манай иргэд тайвширч, назгайрч болохгүй гэдгийг онцгойлон анхаараарай.

-Сүхбаатар, Алтанбулаг сумдад хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдсөн хэвээр байгаа тул энэ сумын иргэд дүрэм журмаа мөрдөн иргэний үүргээ биелүүлээрэй.

-Аймгийн Нэгдсэн вируслогийн лабораторид нийт 198 хүнд PCR-ийн шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарлаа.

-Нийт 10 ажиглалтын байр, 1 тусгаарлах байранд 109 иргэд хяналт ажиглалтад байна.

-Мандал сумын Онцгой комисс “Нэг өрх-Нэг иргэн” PCR шинжилгээ авах үйл ажиллагаанд 2960 өрхийн иргэдийг хамруулж, 56,1 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

-Алтанбулаг боомтод үүрэг гүйцэтгэж байгаа хил хамгаалах байгууллага, гааль, ХМХА, Гадаадын иргэн харьяатын 31 алба хаагчдаа Коронавирусын дархлаа тогтоц   /эсрэг биет/ илрүүлэх шинжилгээнд хамрууллаа.

-“Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 13 галт тэрэгний 569 вагон, 26 ажилтныг шалган нэвтрүүллээ.

-УОК-ын шийдвэрээр Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдаас татан авалт хийгдээгүй. Хушаат, Сайхан, Мандал, Хүдэр сум, Бугант тосгоны 32 иргэдийг бүсчилэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамрууллаа.

-Сэлэнгэ аймагт вирусын тохиолдлын тоо 0 боллоо гэж 1 минут ч тайвширч болохгүй гэдгийг нийт иргэддээ онцгойлон анхааруулъя. Хаа хаанаа илүү их сонор сэрэмжтэй, халдвар хамгааллын дэглэмээ дагаж мөрдөн, маскаа зүүн, гараа тогтмол угааж, хүн хоорондын зайгаа барьж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байж та бид сайхан цаг хугацааг авчирна.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС