СЭЛЭНГЭЧҮҮД ХАМТДАА ХИЧЭЭЖ БАЙЖ САЙХАН ЦАГИЙГ АВЧИРНА

-Сэлэнгэчүүд бид вирусын тохиолдол сүүлийн өдрүүдэд бүртгэгдээгүй сайхан мэдээтэй байна. Энэ 0 гэсэн тоог илүү их хичээл зүтгэлээр олон өдөр хоногуудад үргэлжлүүлж ЭРҮҮЛ БҮС нутгаа хамтдаа бүтээх болно гэдгийг өдөр бүрийн мэдээлэлдээ тэмдэглэн хэлж байгаа билээ.

-Сүхбаатар Алтанбулаг суманд хатуу хөл хорионы дэглэм энэ өдрүүдэд хэвээр үргэлжилж байгааг эдгээр сумдын иргэд ухамсарлаж, аль болохоор гэрээсээ гарахгүй байх, гэр бүлийн болоод хувийн ариун цэвэр, ариутгалыг сайн сахиж байж та бид хамтдаа сайхан цагийг авчирна гэдгээ ойлгох ёстой.

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн биеийн байдал хөнгөн, эмчилгээ хэвийн үргэлжилж байна.

-Ковидын тасагт эхний ээлжинд ажиллаж байсан 4 эмч, ажилтнууд 14 хоног ажиллаж, 2 дугаар ээлжийн баг өнөөдрөөс тохиолдлуудад эмчилгээ, асаргаа, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэллээ.

-Сүхбаатар сумын хүн амын дунд Коронавирусийн халдварын дархлаа тогтоц буюу эсрэг бие тодорхойлох шинжилгээг хийж эхэлснийг та бүхэндээ мэдээллэсэн. 12-р сарын 19-ний өглөөний байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэг, Төмөр зам, Алтанбулаг боомт дахь хилийн цэрэг, ХМХА, Гааль, Алтанбулаг ЭМТ-ийн  эмч эмнэлгийн мэргэжилтэн нийт 623 хүнээс  цус авч, шинжилгээг хийж байна.  

-Аймгийн хэмжээнд 10 ажиглалтын байр, 1 тусгаарлах байранд 110 иргэн хяналтад байна.

- “Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 13 галт тэрэгний 453 вагон, 26  ажилтныг шалган нэвтрүүллээ. 

-Сэлэнгэ аймагт вирусын тохиолдлын тоо 0 боллоо гэж 1 минут ч тайвширч болохгүй. Гэрээсээ гарч олон хүнтэй уулзах, бусадтай нийгмийн харилцаанд орохгүй Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг мөрдөж ухамсартай байхыг нийт  иргэддээ онцгойлон сануулъя.

 

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС