"ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИГЧ, ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ЖУРАМ"-ЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАН АЖИЛЛАЛАА

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 05-аас 12 дугаар сарын 17-ны өдрүүдэд нийт 79 нийтийн тээврийн хэрэгслээр 2826 иргэн /PCR шинжилгээнд хамрагдсан/ орж, 20 нийтийн тээврийн хэрэгслээр 415 иргэн гарсан байна.

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 12 сарын 14-ний өдөр шинэчлэн батлагдсан 156 дугаар “Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангуулан нийтийн тээврээр зорчин ирсэн иргэдийн бүртгэлийг хөтлөн, тээвэрлэлт гүйцэтгэсэн нийт 99 автобусыг ЗӨСТ-өөс халдваргүйтгэл хийх явцад МХГ-аас хяналт тавин ажиллалаа.

Иргэд гэрийн ажиглалтад байх хугацаандаа түр журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөхийг #АНХААРУУЛЖ байна !

УОК-ын шийдвэрийн дагуу PCR шинжилгээний хариутай хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээс бусад иргэдийг Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж нийтийн тээврийн үйлчилгээг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл түр хязгаарлаад байна.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР