МАНАЙ АЙМГИЙН АНХНЫ ТОХИОЛДЛУУД БОЛОХ 30 ГАРУЙ ИРГЭД ХӨСҮТӨВ БОЛОН ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ ЭМЧЛЭГДЭЖ БАЙГААД ЭДГЭРЧ ГЭР ГЭРТЭЭ ИРЖ БАЙНА

-Өнөөдөр Сэлэнгэ нутагт вирусын тохиолдол нэмж бүртгэгдээгүй сайхан мэдээтэй уулзаж байна. Энэ бол Сэлэнгэчүүд та бидний хамтын зүтгэлийн үр дүн юм. 

-Энэ аюулт вирусын тархалтыг зогсоох хамгийн найдвартай, Олон улсад өргөнөөр хэрэглэж байгаа арга бол аль болох гэр гэртээ байж, бусадтай ойроос харьцаанд орохгүй байх гэдгийг өдөр болгон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байнга анхааруулж байгааг та бид хамтдаа сонсч байгаа.

-Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хорионы дэглэм” Сүхбаатар, Алтанбулаг сумдуудад хэвээр мөрдөгдөж байгаа учир  энэ 2 сумын иргэд гадуур гарахгүй байх хэрэгтэй байна.

-Өнөөдөр 0 боллоо гээд бид хэрхэвч тайвширч болохгүй. Улам хичээж байж 0 гэсэн тоог олон өдрөөр үргэлжлүүлнэ гэдгийг анхааруулъя.

-Өнөөдрийн бас нэгэн сайхан мэдээ бол манай аймгийн анхны тохиолдлууд болох 30 гаруй иргэд ХӨСҮТөв болон Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж байгаад эдгэрч гэр гэртээ ирж байна. Эдгээр иргэд ирээд гэр гэртээ 7-14 хоног тусгаарлалтад байна. Иймээс ар гэрийнхэн нь хоол, хүнсээ сайн бэлтгэж, гэрээс гарч бусадтай нийгмийн харилцаанд орж болохгүй гэдгийг сайн ойлгоорой. Эдгээр иргэдэд сумын Онцгой комиссын баг бүрэлдэхүүн анхаарал хянталтаа сайн тавьж ажиллах ёстой. 

-Аймгийн хэмжээнд 11 байршилд 113 иргэн тусгаарлах байранд хяналтад байна.

-12-р сарын 16-ны өдөр сумдын бүсчилсэн цэгүүдээр 343 иргэдийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулж, хөдөлгөөнд оролцууллаа.

-Сэлэнгэ аймгаас гарах хөдөлгөөнд 379 иргэн оролцсон бол, аймаг, сумдад ирэх хөдөлгөөнд 267 иргэн оролцсон байна.

-Улсын хилээр орох чиглэлд ачаа тээврийн 6 галт тэрэгний 293 вагон, 12 ажилтан, гарах чиглэлд 7 галт тэрэг 246 вагон, 14 ажилтныг нэвтрүүллээ.

-Иргэд та бүхэн хувийн болоод гэр бүлийн ариун цэвэр, ариутгал халдваргүйжүүлэлтээ сайн хийж иргэн бүр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

-Алтанбулаг, Сүхбаатар сумын иргэд гэртээ байж, улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг мөрдөж байж сайхан цагийг хамтдаа авчирна гэдгийг ойлгоорой.

-ИРГЭН БҮР АНХААРАЛ БОЛГООМЖЛОЛОО СУЛРУУЛАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЪЯ.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС