СҮХБААТАР СУМААС УЛААНБААТАР ХОТ РУУ ЗОРЧИГЧДОО СУУЛГАСАН ЭХНИЙ АВТОБУС ХӨДӨЛЛӨӨ
Сүхбаатар, Алтанбулаг сумдад ирээд хөл хорионд орсон Улаанбаатар болон бусад орон нутгийн иргэдийг орон нутаг руу нь буцаах хүсэлтийг аймгийн Онцгой комиссоос УОК-т байнга санал тавьж, ойлгуулж асуудлаа танилцуулснаар энэ асуудал шийдвэрлэгдэж байна.
Өнөөдөр буюу 12 дугаар сарын 14-нөөс эхлэн шат дараалалтайгаар үндсэн засаг захиргааруу нь буцаах ажлыг эхлүүллээ. Сүхбаатараас Улаанбаатар хот руу зорчигчдоо суулгасан эхний автбоус хөдөллөө.
Нийслэл хот болон орон нутагруу зорчих иргэд дэлгэрэнгүй мэдээллийг дараах утаснуудаас авч болно.
Сүхбаатар сумын Засаг дарга: Т.Гантулга-99094966
АТҮТөвийн Сэлэнгэ дахь авто тээврийн газрын дарга: Ж.Батцогт-99010091
Аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга: Н.Мөнхбат-99088950
Сүхбаатар сумаас Улаанбаатар хот явах иргэдийн PCR шинжилгээг 4-р бага сургууль дээр авч байгаа тул шинжилгээгээ яаралтай өгнө үү.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС