ЭРҮҮЛ БҮС НУТАГ БОЛОХЫН ТУЛД ИРГЭД ТА БҮХНИЙ УХАМСАР, ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХ ХАРИУЦЛАГА ХАМГИЙН ЧУХАЛ

-Аймгийн Онцгой комиссоос Монгол Улсын Засгийн газар, улсын Онцгой комисст санал тавьж өвчлөлийн голомт их бүртгэгдээд байгаа аймгийн төв Сүхбаатар сумынхаа өрх бүрээс 1 гишүүнийг PCR-ийн шинжилгээнд хамруулах, Сүхбаатар сумаа эрүүл, аюулгүй бүс болгох чухал ажлыг Сүхбаатар сумын 8 багийн 20 байршилд 12 дугаар сарын 11-ний өдрийн өглөөний 10.00 цагаас эхлүүллээ.

-"Эрүүл иргэнээс эрүүл өрх, Эрүүл өрхөөс Эрүүл Сэлэнгэ" зорилготой энэ ажилд манай аймгийн эмч нартай хамтран ажиллахаар Улаанбаатар хотоос Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн резидент нийт 40 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хүрэлцэн ирлээ.

-Сүхбаатар сумын 5825 өрхийн нийгмийн харилцаанд их оролцдог нэг гишүүн PCR-ийн шинжилгээд хамрагдаж, үүргээ биелүүлнэ үү.

-Шинжилгээнд гэрийн ажиглалт, тусгаарлалтад байгаа, хоног хугацаа нь дуусаагүй иргэн хамрагдахгүй.

-Эрүүл мэндийн яам, ХӨСҮТөвийн албан ёсны мэдээгээр Сэлэнгэ аймагт вирусын тохиолдлын тоо 1-ээр нэмэгдэж нийт 208 боллоо. Энэ тохиолдол мөн л өмнөх тохиолдлын ойрын хавьтал, тусгаарлалтад авсан байсан 32 настай эмэгтэй байна. Сүхбаатар сумын 3-р багт бүртгэгдлээ.

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковид эмчлэх тасагт 13 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлэгчдийн биеийн байдал хөнгөн байна.

-12-р сарын 10-ны өдөр батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хавьтал тандалтын баталгаажуулах шинжилгээг 708 хүний сорьц авч, өссөн дүнгээр 12987 хүнийг баталгаажуулах шатны шинжилгээнд хамрууллаа.

-Шаамар зургаа, Ерөө, Хушаат, Жавхлант, Сайхан, Баруунбүрэн, Мандал, Баянгол сумдад 775 иргэнийг бүсчилсэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулж, замын хөдөлгөөнд оролцууллаа.

-Энэ өдрүүдэд Улаанбаатар хотод байгаа иргэдээ, оюутнуудаа татан авах, халуун ам -бүлд нь авчрах ажлыг зохион байгуулж 12 дугаар сарын 10-ний өдөр Мандал, Сайхан, Орхонтуул, Сүхбаатарын чиглэлд 22 автобусаар 1237 иргэд ирлээ.

Сүхбаатар суманд -9

Мандал суманд -7

Сайхан суманд -4

Орхонтуул суманд-1

Жавхлант суманд-1 нийт 22 автобусаар 900 орчим иргэд, хувийн тээврийн хэрэсглээр 357 иргэн аймаг, сумандаа ирээд байна. Энэ ажил ойрын өдрүүдэд ч үргэлжлэн зохион байгуулагдана.

-Зорчигт тээврийн үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа “Зэлтэрийн зам” компаний хамт олондоо нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

-Улаанбаатарт байгаа Сэлэнгэ аймгийн иргэд өөр өөрсдийнхөө оршин суугаа сумынхаа Онцгой комисс, шуурхай штабынхантай холбогдож нэгдсэн мэдээлэл, захиалгадаа хамрагдана уу.

-Иргэдээ татан авах ажилд сумдын Онцгой комиссынхон санаачлагатай ажиллаж, -цахимаар болон бусад мэдээллийн сувгийг ашиглаж иргэддээ мэдээ, мэдээлэл өгөхөд анхаарч ажиллана уу.

-Сүхбаатар сумын өрхүүд гэр бүлийнхээ аль нэг гишүүнийг PCR-ийн шинжилгээнд хамруулж, аймгийн Онцгой комиссын ажилд туслахыг, иргэний үүргээ биелүүлэхийг онцгойлон анхааруулж байна.

-Эрүүл Сэлэнгэ, эрүүл бүс нутаг болохын тулд иргэд та бүхний ухамсар, иргэний үүргээ биелүүлэх та бүхний хариуцлага хамгийн чухал. Дэлхий нийтийг цочроосон аюулт вирусын тархалтыг таслан зогсоох, Сайхан ирээдүйг хамтдаа бүтээхийн тулд хүн бүр хичээцгээе.

-Иргэд та бүхэн максаа тогтмол зүүж, хувийн ариун цэвэр, орчны цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, онцын шаардлагагүй бол гэртээ байж, хүн бүр хариуцлагатай байна уу.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС