PCR-ИЙН ШИНЖИЛГЭЭ АВАХ ЦЭГҮҮДЭД 2 ЦАГ ТУТАМД АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙГ ХИЙЖ БАЙНА
Ариутгал халдваргүйжүүлэлтийг тухай бүр тогтмол хийж байна. Сүхбаатар сумын 8 багийн 20 PCR-ийн шинжилгээ авах цэгүүдэд 2 цаг тутамд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байна.
Иргэн та иргэний үүргээ биелүүлж Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос Эрүүл мэндын яам, УОК-той хамтран хэрэгжүүлж байгаа "НЭГ ӨРХ-НЭГ ИРГЭН" PCR-ийн шинжилгээ авах үйл ажиллагаанд идэвхитэй хамрагдаж үүргээ биелүүлнэ үү!!!
ЭРҮҮЛ СЭЛЭНГЭ-ЭРҮҮЛ БҮС НУТГИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС