УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС ИРГЭДЭД ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Сэлэнгэ аймаг дахь улсын бүртгэлийн хэлтэс иргэд та бүхэнд үйлчилгээг хүргэж байна. Тус хэлтэс Ковид-19 вирусын эрсдлээс урьдчилан сэргийлэх  үүднээс үйлчлүүлж буй иргэдээр бүртгэлийн цэгийн QR код уншуулж, халууныг нь хэмжин, гар ариутгаж, албан хаагчдыг хамгаалалтын хувцас, маск, хамгаалах шил зүүлгэн иргэдэд үйлчилж байна. Иргэн та тус хэлтэсээр үйлчлүүлэхдээ бага насны хүүхэдтэй ирэхгүй байх, маскаа зүүж, хүн хоорондын зайг барьж үйлчлүүлнэ үү.