МАЛ, АМЬТАН, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНД НИЙТ 16613 ШИРХЭГ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЖЭЭ

Мал эмнэлгийн ерөнхий газрын  даргын 01/1312 тоот, Сэлэнгэ аймгийн Засаг даргын А|309 тоот захирамжийн хүрээнд аймгийн хэмжээнд 2020 онд “Мал эмнэлгийн нэгдсэн цахим систем”-ээр мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд нийт 16613 ширхэг мал эмнэлгийн гэрчилгээг хүнсний хэрэглээ, худалдаа, үржлийн зориулалтаар, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг бүрэн хянаж, баталгаажуулж олгосон байна. Үүнд адуу 49183, үхэр 21512, тэмээ 49, хонь 69731, ямаа 42618, гахай 517, тахиа 68, нохой 3, туулай 4 буюу нийт 183694 толгой мал, амьтан, 588249 кг мах, махан бүтээгдэхүүн, 792469 л сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг 14 ш, зөгийн бал 2520 кг, арьс шир, түүхий эд бүтээгдэхүүн 84068 ширхэг бүтээгдэхүүнмйг тус тус хянан баталгаажуулж, олгосон байна.

Малчид, мал бүхий иргэдэд мал эмнэлгийн үйлчилгээг сумдын Мал эмнэлгийн тасаг, 45 Мал эмнэлгийн үржлийн нэгж  шуурхай, тасралтгүй хүргэн ажиллаж байна.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР