ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн МХГ-аас аймгийн Онцгой комиссын 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар “Сүхбаатар сумд коронавируст халдварын үед такси үйлчилгээ зохион байгуулах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд такси үйлчилгээний зорчигч тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдал болон эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах чиглэлээр Сүхбаатар сум дотор такси үйлчилгээ эрхлэгч 1 ААН, 4 иргэнд улсын байцаагчийн 10 заалттай зөвлөмж хүргүүллээ.

 38 тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд аймгийн Авто тээврийн төвтэй хамтарсан хяналт хийж, иргэдийг тээвэрлэх үед халдвар хамгааллын дэглэмийг сахиулах чиглэлээр зөвлөгөө, зөвлөмж өгч хяналт тавин ажиллаж байна.