СЭЛЭНГЭЧҮҮД БИД ХАМТДАА ХИЧЭЭЖ БАЙЖ САЙХАН ЦАГИЙГ АВЧИРНА ГЭДГЭЭ ИРГЭН БҮР УХАМСАРЛАЦГААЯ

-Та бидний олон хоног, өдрүүдийн хамтын хичээл зүтгэлийн үр дүн ойрын өдрүүдэд гарч, манай аймагт тохиолдол 0 гэсэн сайхан мэдээтэй байна. Энэ үр дүн бол нийт Сэлэнгэчүүдийн хамтын хөдөлмөрийн үр дүн гэж тодотгон хэлье.

-Гадаа хүйтний эрч өдрөөс өдөрт чангарч байгаа энэ өдрүүдэд төрийнхөө өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч байж 24 цагаар харуул, хамгаалалтад ажиллаж байгаа нийт албан хаагчиддаа Сэлэнгэчүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархалаа илэрхийлье.

-Ойрын өдрүүдэд Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТөвд эмчилэгдээд эдгэрээд ирж байгаа иргэдээ бид хүлээж авч байгаа. Эдгээр иргэд, тэдний ар гэрийнхэн хариуцлагатай байж тусгаарлалтын хоногтоо гэрийн дэглэмээ сайн баримталж, гэрээсээ гарахгүй, нийгмийн харилцаанд оролцохгүй байх үүргээ биелүүлэхийг сануулъя.

-Сэлэнгэчүүд бид тайвширч назгайрах, халдварын тохиолдол бүртгэгдээгүй бусад аймгууд шиг тайван байх цаг болоогүй гэдгийг иргэн бүр ухамсарлаж энэ вирусын тохиолдлыг олон сараар гаргахгүй байж сайхан цагийг хамтдаа бүтээнэ.

-Аймгийн нэгдсэн вируслогийн лабораторид нийт 129 хүнд PCR-ийн шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарлаа. 

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт эмчлүүлж байгаа 21 өвчтөний биеийн байдал хөнгөн, эмчилгээ хэвийн үргэлжилж байна.

-Аймгийн хэмжээнд нийт 6 ажиглалтын, 1 тусгаарлах байранд 70 иргэн хяналт ажиглалтад байна.

-Батлагдсан 217 тохиолдлын ойрын болон дам хавьтлыг судлах, эцэслэн тогтоох чиглэлээр тандалтын баг, цагдаа, тагнуулын байгууллага хамтран ажиллаж 1346 иргэн хавьталын судалгаанд бүртгэгдэн, 1101 иргэний хяналтын хугацаа дуусч гэрийн тусгаарлалтаас гараад байна.

-Аймгийн хэмжээнд автозамын шалган нэвтрүүлэх болон хэв журам сахиулах хяналтын 133 цэг байршилд Цагдаа, Онцгой байдал, бусад салбарын нийт 297 албан хаагч, 129 техник хэрэгсэлтэй 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

- “Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 13 галт тэрэгний 611 вагон, 26  ажилтныг шалган нэвтрүүллээ.

-Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр нийт нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байгаа тул сумдын Онцгой комисс цар тахалтай тэмцэх ажлын зэрэгцээ алслагдсан болон нийт малчидтайгаа байнгын харилцаа холбоотой байж, иргэдийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

-Сүхбаатар, Алтанбулаг сумдын иргэд хатуу хөл хорионы дэглэмээ сахиж мөрдөн, өөрөө иргэний үүргээ биелүүлэхийн зэрэгцээ өрөөл бусдадаа тавих хяналтаа улам бүр чангатган, гэр гэртээ байж, иргэний үүргээ биелүүлэхийг сануулъя.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС