АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА

Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил Ерөө, Хүдэр сумдад ажиллаж сум орон нутгийн өвөлжилт, сумдын Онцгой комисс- шуурхай штабын ажил байдалтай газар дээр нь танилцаж явна.

Сумдад ажиллахдаа хамгийн түрүүнд сумын Онцгой комиссыг хуралдуулан, бэлтгэл бэлэн байдалтай танилцлаа.

Уулзалтын эхэнд аймгийн цаг үеийн нөхцөл байдлын  мэдээллийг өгч, Сэлэнгэ аймагт сүүлийн хоёр 7 хоног халдварын тохиолдол бүртгэгдээгүй байгаа нь аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд, ард иргэдийн хамтын хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг онцлон тэмдэглэлээ.

 Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу аймаг нийтээрээ “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжээд байгаа энэ цаг үед сумдын онцгой комиссыг урьдчилан сэргийлэх болон, ухуулга, сурталчилгааны ажлыг тогтмолжуулан төрийн албаны үйл ажиллагааг тасалдуулалгүй өндөр сонор сэрэмжтэй ажиллахыг үүрэг болголоо

Ерөө, Хүдэр сумдын Онцгой комиссын үйл ажиллагаанд тус бүр халуун хэмжигч 1 ширхэг, маск 5000 ширхэг, түргэвчилсэн оношлуур 100 ширхэгийг дэмжлэг болгон өглөө.