НИЙТЭЭРЭЭ ДЭГЛЭМ ЖУРМАА САХИЖ, БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС ӨӨРИЙГӨӨ, ӨРӨӨЛ БУСДЫГ ХАМГААЛЦГААЯ

-Тохиолдол нэмж бүртгэгдээгүй, аймгийн нэгдсэн вируслогийн лабораторид хийсэн 128 хүний PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан сайхан мэдээтэй байна.

-Ойрын өдрүүдийн эерэг мэдээлэлд иргэд хэт тайвширч назгайрах байдал гарч байгаа тул иргэний үүрэг хариуцлагаа улам бүр өндөржүүлж, маскаа зүүж, гараа ариутган, ариутгал халдваргүйжүүлэлтийг байнга хийж, гэр бүлдээ халдвар хамгааллын зөв  дадлыг хэвшүүлэхийг нийт иргэддээ анхааруулъя. 

-Цар тахлын энэ цаг үед юу юунаас илүү иргэн хүний үүрэг, хариуцлага хамгаас чухал гэдгийг онцлон тэмдэглэе.

-Аймгийн нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт 18 өвчтөн эмчлэгдэж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал хөнгөн байна. Дараагийн шатны сувилалд 3 иргэн сувилуулж байна.

-Аймгийн хэмжээнд нийт 2 ажиглалт, 1 тусгаарлах байранд 50 иргэд хяналт ажиглалтад байна.

-Нийт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 1486, дам хавьтлын 974 иргэнийг тусгаарлалт, ажиглалтын хяналтад авч ажиллалаа. Тусгаарлалт, ажиглалтын хугацаанд шинжилгээнд тогтмол хамруулж, тусгаарлалтын 14, гэрийн ажиглалтын 14, нийт 28 хоногийн хяналтын хугацааг гүйцээн, тусгаарлалт ажиглалтын хугацаа дууссан ойрын хавьтлын 1458 иргэнийг хяналтаас гаргалаа. Одоогийн байдлаар ойрын хавьтлын 28 иргэн тусгаарлалт, ажиглалтад хянагдаж байна.

-Энэ өдрүүдэд нийслэл хотод эмчлэгдэж эдгэрсэн иргэдээ татан авах ажлыг зохион байгуулсаар байна. Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын 82 хувь буюу 178 иргэн эдгэрч, сувилалын хяналтад 3, гэрийн ажиглалтад 53 иргэн байна.

Бүрэн эдгэрч хяналтаас 122 иргэн гарлаа.

-Алтанбулаг хилийн боомтоор орох чиглэлд 4 орны 20 ачаа тээврийн хэрэгсэл /ОХУ 12, Беларусь 4, Польш 3, Молдав 1/-ийг улсын хилээр нэвтрүүлж, чиргүүлийг улаан бүсэд байрлуулан, чирэгчийг ОХУ-ын тал руу буцаалаа.

-Ачаа тээврийн улаан бүсээс 20 чиргүүлийг Монгол Улсын талаас ирсэн 20 чирэгчид холбож, аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин цагдаагийн хамгаалалттай Улаанбаатар хот руу хөдөлгөөнд оролцууллаа.

-Алтанбулаг хилийн боомтод хил хяналтын байгууллагуудын 40 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. 

- “Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 14 галт тэрэгний 619 вагон, 1 орны 30 ажилтныг шалган нэвтрүүллээ.

-01 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн хэмжээнд 2 цэг байршилд 2600 м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ.

-“Коронавирус /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар аж ахуйн нэгж, байгууллагуудад дагаж мөрдөх журам”-ын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, журмыг мөрдүүлэн хяналт тавин ажиллаж байна. 

-Аймгийн хэмжээнд дэглэм 1 шат буурлаа гээд бүхий л зүйл энгийн байдалруу шилжсэн гэсэн үг биш гэдгийг бүх нийтээрээ ойлгож, зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд гэр гэртээ байж, олон нийтийн газраар явж хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхад онцгой анхаарна уу.

-Хаа ч явсан дэглэм журмаа мөрдөж, хариуцлагыг дээд түвшинд байлгацгаана уу:

-Сумдын Онцгой комисс гаднаас ирсэн хүн нэг бүрийг хяналтдаа байлгаж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дэглэм журмыг сайтар мөрдүүлж, ард иргэдийнхээ тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэн, төрийн албаны тасралтгүй байдлыг ханган өндөр хариуцлагатай, сонор сэрэмжтэй ажиллахыг анхааруулж байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС