АЛБА ХААГЧИД ҮҮРГЭЭ АМЖИЛТТАЙ БИЕЛҮҮЛЖ НУТАГ БУЦЛАА

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт шинэ төрлийн коронавируст халдвар “Ковид-19”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх ажилд дайчлагдан голомтын бүсэд ажиллаж, хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэн Хойд бүсийн төв Орхон аймаг, Хөвсгөл, Булган аймгийн нийт 30 алба хаагч нутаг буцлаа. Алба хаагчид болон тэдгээрийн гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс талархал илэрхийллээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.