ХАЙРТАЙ БҮХНЭЭ ХАЛДВАРЫН ЭРСДЛЭЭС ХАМГААЛЖ, ХАМТДАА ДАВАН ГАРЦГААЯ

-Аймгийн нэгдсэн вируслогийн лабораторид 196 хүнд PCR-ийн шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарсан таатай мэдээтэй байна.

-Шинэ жилийн баярын уур амьсгал орсонтой холбоотойгоор олон нийтийн газар, худалдаа үйлчилгээний төвөөр явах иргэд ихэссэн тул маскаа зүүн, хүн хоорондын зайгаа барьж, хувийн халдвар хамгааллын дэглэмээ сайн барьж үйлчлүүлэхийг анхааруулъя.

-Үйлчилж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд, үйлчлүүлж байгаа иргэд хаа хаанаа халдвар хамгааллын дэглэмийг чандлан барьж хянуур байхыг өнөөдрийн мэдээлэлдээ онцолъё.

- “Ковид”-19 халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуур шинжилгээнд Сүхбаатар суманд 19567, бусад сумдад 24586, нийт 44153 иргэд хамрагдлаа.

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт эмчлэгдэж байгаа 21 өвчтөний биеийн байдал хөнгөн, эмчилгээ хэвийн үргэлжилж байна.

-Батлагдсан 217 тохиолдлын ойрын хавьтлын нийт 1486, дам хавьтлын 974 иргэнийг тусгаарлалт, ажиглалтын хяналтад авч ажиллалаа. Тусгаарлалт, ажиглалтад байх хугацаанд 3 удаагийн шинжилгээнд хамруулж, тусгаарлалтын 14, гэрийн ажиглалтын 14 нийт 28 хоногийн хяналтын хугацааг гүйцээж, тусгаарлалт ажиглалтын хугацаа дууссан ойрын хавьтлын 1390 иргэнийг хяналтаас гаргалаа. Одоогийн байдлаар ойрын хавьтлын нийт 96 иргэн тусгаарлалт, ажиглалтад хянагдаж байна.

-Аймгийн хэмжээнд нийт 2 ажиглалт, 1 тусгаарлах байранд 48 иргэд хяналт ажиглалтад байна.

-Өнөөдрийн байдлаар нийт өвдсөн иргэдээс 78.3 хувь нь буюу 170 иргэн эдгэрч гэрийн ажиглалтад шилжээд байна.

- “Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 12 галт тэрэгний 457 вагон, 24 ажилтныг шалган нэвтрүүллээ.

-Нийт сумдын Онцгой комиссын баг бүрэлдэхүүнийг хүйтний эрч цаашид улам чангарах урьдчилсан мэдээтэй байгаа тул болзошгүй эрсдлээс сэргийлж онцгой хянуур ажиллахыг анхааруулж байна.

-Иргэддээ халдвар хамгааллын дэглэм журмаа ягштал биелүүлж байж өөрийгөө, хайртай дотны хүмүүсээ, өрөөл бусдыг эрсдлээс хамгаална гэдгийг ухамрсарлан ойлгож, шинэ жилийн баярыг зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд, гэрээсээ гаралгүй тэмдэглэн өнгөрүүлэхийг анхааруулж байна.

-Би, манай гэр бүл халдваргүй, бидний шинжилгээ сөрөг гарсан хэмээн нэг удаагийн шинжилгээний хариунд хэт найдаж, аав ээж, ах дүү, найз нөхдөөрөө нийлж, олныг хамарсан баяр ёслол тэмдэглэхгүй байхад анхаарна уу.

-Нийтээрээ дэглэм журмаа мөрдөж хэвшвэл энх сайхан цагтай учирч түмэн олноороо баясан наадах цаг ирнэ.

-Үүссэн энэхүү нөхцөл байдалд хүн нэг бүрийн хандлага, зөв дадал хэвшил, сонор сэрэмж онцгой чухал байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС