СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИТХ-ЫН III ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдаан 12 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт эхэллээ. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан энэ удаагийн хуралдаан цахим хэлбэрээр явагдаж байна. Хуралдаанд оролцвол зохих 37 төлөөлөгчөөс 30 төлөөлөгч оролцон хуралдааны ирц 81.0 хувьтай эхэллээ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын III хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэхээр хэлэлцэж байна. Үүнд:
1.Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн ёс зүйн дүрмийн төсөл
2.Аймгийн ИТХ-ын Бодлогын хороодын ажиллах журам
3.Сэлэнгэ аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөл
4.Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл
5.Аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөөний төсөл.