ИРГЭН ХҮНИЙ УХАМСАР ХАРИУЦЛАГА, НИЙГЭМ ДЭХ ЗӨВ ХАРИЛЦАА, ХАНДЛАГА ЭНЭ ЦАГ ҮЕД ХАМГААС ЧУХАЛ

-Манай аймагт тохиолдлын тоо шинээр нэмэгдээгүй, аймгийн Нэгдсэн вируслогийн лабораторид 275 хүнд PCR-ийн шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарсан баяртай мэдээтэй байна.

-Идэр ес эхлэсэн хүйтэн сэрүүний энэ өдрүүдэд өргөсөн тангарагтаа үнэнч байж 24 цагаар та бидний төлөө эрүүл мэнд, хяналт хамгаалалт, ариутгал халдваргүйжүүлэлт, хил гаалийн чиглэлээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа нийт АЛБАН ХААГЧДАА ХҮНДЭТГЭН, иргэд та бүхэн гэр гэртээ байж онцгой нөхцөл байдал дахь иргэний үүргээ сахихыг өнөөдрийн мэдээлэлдээ онцлон тэмдэглэе.

-Тайвширч назгайран, дэглэм журмаа сахиж мөрдөхгүй байвал эрсдэл хажууд байгаа гэдгийг нийтээрээ маш сайн ойлгох хэрэгтэй. Иргэн хүний ухамсар хариуцлага, нийгэм дэх зөв харилцаа, хандлага энэ цаг үед хамгаас бухал байна.

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн биеийн байдал хөнгөн байна. Өвчтөнүүдийг цээжний гэрэл зураг авах шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргалаа.

-12-р сарын 26-ны өдөр коронавирусын халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 231 иргэд хамрагдлаа.

-Коронавирусын халдварын дархлаа тогтоц буюу эсрэг бие тодорхойлох шинжилгээнд ажил үүргээ гүйцэтгэж байгаа 1724 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчдыг хамрууллаа.

-Сүхбаатар суманд “Ковид 19”-ийн шинж тэмдэг илэрсэн болон зөвлөгөө авах хүсэлтэй иргэдэд зориулсан 95900103, 95916103 дугаарын утас дуудлагаар үйлчилж байгаа тул та бүхэн үйлчлүүлээрэй.

-Нийт 4 ажиглалтын, 1 тусгаарлах байранд 67 иргэд хяналт ажиглалтад байна.

-Улсын хэмжээн дэх 18 дахь удаагийн эрсдлийн үнэлгээг цахимаар хийх арга хэмжээнд манай аймаг оролцлоо. Цахим арга хэмжээг УОК, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Нийслэлийн ОК, Зам тээврийн яам, ХХЕГ, МХЕГ, Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгууллаа.

-“Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор Улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 18 галт тэрэгний 788 вагон, 36 ажилтныг шалган нэвтрүүллээ.

-Аймгийн хэмжээнд 5 цэг байршилд 5875 м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлт, сумдын Мал эмнэлгийн тасаг, МЭҮ-ийн нэгжүүд албан байгууллага, аж ахуй нэгж нийтийн эзэмшлийн 1459 мкв гадна дотно талбай, автомашин тээврийн хэрэгсэл, нийт 7734 мкв талбайд ариутган халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ. Ариутгалын ажил тогтмол хийгдэнэ.

-Шинэ жилийн баяр дөхсөн энэ өдрүүдэд дэлгүүр худалдааны төвөөр явах иргэдийн тоо огцом өссөн байдал гарч байгаа тул халдвар хамгааллын дэглэмийг хаа хаанаа барьж, маш хариуцлагатай, няхуур байхыг үйлчилгээний байгууллагууд, ард иргэддээ онцгойлон анхааруулъя.

-АЙМАГ НИЙТЭЭРЭЭ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ САЙХАН ЦАГИЙГ ХАМТДАА АВЧИРЦГААЯ.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС